Английн цэргийг Персийн булангийн районоос энэ оны 7-р сарын эцэс гэхэд гаргаж дууссаны дараа тэгнэ гэж тус улсын ГХ-ийн сайд Дэвид Милибэнд мэдэгдлээ. Их Британи америкийн цэрэг Иракад цөмрөн орсоныг бүрэн дэмжсэн орны нэг билээ. Тус улс цэргээ Персийн буланг руу бусдаас түрүүн явуулсан. Иракад английн цэрэг тоо хэмжээгээрээ америкийн дараа хоёрт оров. Иймээс Лондон зургаан жилийн тэртээх явдлын учир шалтгааныг одоо авч үзэхээр шийдсэн нь гэнэтийн явдал боллоо. Энэ нь ямар учиртай вэ? Дэлхийн эдийн засаг олон улсын харилцааны хүрээлэнгийн шинжээч Александр Пикаев ярихдаа «Их Британыг иракийн дайнд татан оролцуулсан гэж лейборист намын гишүүд хүүчин ерөнхий сайд Тони Блэрийг шүүмжлэсэн билээ. Ирак үй олноор хөнөөгч зэвсгээр Их Британид цохилт өгнө гэсэн санаанаас зохиосон шалтгаар улс орноо тэрээр дайнд оролцуулсэн хэмээн үзсэн. Харин Саддам Хусейн ийм зэвсэггүй байсан нь хожим тодрон илрэв. Энэ нь Блэр болон лейборист намын нэр хүндэд ноцтой цохилт өгсөн хэрэг» гэлээ. Лейборист намын өнөөгийн удирдлага Тони Блэрын бодлогоос холдож байр сууриа бэхжүүлэхийг оролдож байна. Сонгуулийн өмнө тэгэх нь чухал байх. Их Британыг иракийн цэргийн кампанит ажиллагаанд татан оролцуулсан хэргийг мэрдэн байцаах нь чухам энэ зорилтод нийцэх бололтой. Дайнд оролцсон явдал британы нийгмийг хоёр хэсэгт хувааж бутаргав. Хүн амын үлэмж хэсэг нь дайнд оролцсоныг сайшаалгүй цэргийн албан хаагчдаа буцаахыг шаардаж ирсэн. Иракд британы цэргийн албан хаагчид амь үрэгдсэн тухай мэдээнүүд ийм саналыг дэлгэрүүлж бататгав. Албан ёсны бүлгийнхэн мөн хүчин зүйлийг арга буюу тоомсорлов. АНУ-д гарч буй өөрчлөлт үүнд зохих үүрэг гүйцэтгэв. Барак Обамын засаг захиргаа иракийн асуудлыг шийдвэрлэх шинэ замыг эрэж байна. Тэгснээрээ Жорж Бушийн багийн чиг бодлогыг хянан үзэж байгааг дохиолсон . Ийм нөхцөлд АНУ-ын түншүүд ч бодлогодоо засвар арга буюу оруулж байна.

<сонсох>