Хямралыг олон асуудал тухайлбал боловсролын системийг хөгжүүлэхэд хэрэглэх хэрэгтэй. Энэ зорилгоор авах арга хэмжээнүүдийг эдийн засгийн өнөөгийн байдлаас үүссэн асуудлуудын шийдвэрээр хязгаарлагдах ёсгүй. Одоо ч гэсэн хэтийн төлөвийг бодох хэрэгтэй гэж Оросын ерөнхийлөгч Д.Медведев үзэж байна. Тэрээр оросын захирлуудын холбооны их хурал дээр үг хэллээ. Оюуны хямрал эвдрэл сүйрлээс илүү аюултай гэж оросын зохиолч Михаил Булгаков хэлснийг Д.Медведев цугларагсдад дурдав. Алдагдлаа хямралын тухай үг яриагаар халхавчлах хэрэггүй. Өнөөгийн нөхцөл байдлыг урагш ахихад хэрэглэх хэрэгтэй. Боловсрол оросын нийгмийг нэгтгэх үнэ цэнт зүйлийн шинэ системийн бүрэлдүүн хэсэг болбол зохино гэж ерөнхийлөгч хэллээ. Тэрээр оюутан, багш нарт тусалж, шинэ санал санаачилгыг дэмжих юм. Энэ замаар тодорхой алхам хийгээд байна. Тухайлбал засгийн газар боловсролд хөнгөлөлттэй зээл авах журмыг хялбарчлахыг Д.Медведев дурдаад «Ийм зээлийн хүүг аль болохоор багасгана. Оюутан их дээд сургууль төгсөөд ажилд орсныхоо дараа зээлийг буцаана. Төсвийн хөрөнгөөр зээлийн хүүг хэсэгчлэн төлж хөнгөлөлттэй болгоно. Банкинд төлөөгүй хөрөнгийн 20 хувийг нөхөж болно» гэв. Төр ийн зээлийг батлан дааж, сайн суравал зээл авах нөхцөл болохыг ерөнхийлөгч тэмдэглэв. Д.Медведев жижиг үйлдвэр байгуулах боломж, эрдэм шинжилгээний байгууллагад олгох хуулийг дэмжив. Тэгснээр бараг ажлын 30 мянган орон тоо бий болохыг ерөнхийлөгч тэмдэглэллээ. Түүнээс гадна ерөнхийлөгчийн стипендийн тоо 2000 хүртэл хөрөнгө нь 2-3 дахин нэмэгдэх юм. Их дээд сургууль төгсөгчид ажилд орох асуудал өнөөгийн хямралт нөхцөлд гол асуудлын нэг болсныг Д.Медведев тэмдэглэв. Ломоносовын нэрэмжит Москвагийн УИС-ийн захирал Виктор Садовничий асуудлын сонирхолтой шийдвэрийг санаачлав. Залуу мэргэжилтэн ажилд авах хатуу хувь хэмжээ тогтоох хэрэгтэй гэж тэрээр хэлээд «Их дээд сургууль төгссөн залуу мэргжилтнүүдийг ажилд авах хувь хэмжээ тогтоож болохгуй гэж үү? Ажлын орон тоо хадгалах баталгаа тодорхой хугацаанд өгч болно. Бизнесийн хамтын нийгэмлэг, нийгмийн хариуцлагатай байх нь мэдээжийн хэрэг» гэлээ. Садовничий оросын их дээд сургуулийн удирдагчдад хандан сайн сурч байгаа оюутнуудын төлбөртэй хэлбэрээс төсвийнхэнд шилжүүлэх ажлыг эрчимжүүлэхийг уриалав. Москвагийн УИС-ийн захирлын ярьснаар бол мэдлэг боловсролтой болохыг хичээж буй хүмүүст өнөөгийн нөхцөлд аль болохоор туслах хэрэгтэй.

<сонсох>