Монголын анд нөхдийн оросын нийгэмлэг /МАНН/ болон Монголын найрамдлын нийгэмлэгүүдийн холбооны /МННХ/ хоорондын хамтын ажиллагааны тухай гэрээнд саяхан Москвад гарын үсэг зурлаа. МННХ-ны ерөнхийлөгч Монгол Улс болон ЗХУ-ын баатар Ж.Гуррагчаа, МАНН-ийн ерөнхийлөгч, ЗХУ-ын хошой баатар, Монгол Улс болон Вьетнамын баатар Виктор Васильевич Горбатко нар гэрээнд гарын үсэг зурав. Манай тусгай сурвалжлагч Ольга Павлович гарын үсэг зурсан баримт бичгийн агуулгыг хөндөж ярихийг МАНН-ийн хариуцлагатай нарийн бичгийн дарга Владимир Бабушкинаас асуухад тэрээр «Хоёр орны соёл-гэгээрлийн болон өөр хэлхээ холбоог өргөжүүлэх хүчин чармайлтыг нэгтгэх, мөн баримт бичигт гарын үсэг зурсан юм. Тухайлбал гэрээнд заасан ёсоор төлөөлөгчид солилцож, Орос Монголын шинжлэх ухаан, соёл, боловсролын ололтыг сурталчлахад тусалж, хоёр орны залуучууд, спортын байгууллагуудын соёл ажил хэрэгч хэлхээ холбоог төлөвшүүлэн хөгжүүлэх юм. Орос Улсын өдрүүдийг Монголд, Орос улсын өдрүүдийг Монголд тус тус зохион явуулах түүнчлэн гэрэл зургийн үзэсгэлэн гаргах, бүтээлч хамтлагууд аялан тоглох, Орос Монголын нутаг дэвсгэрт наадам тэмцээнийг зохион байгуулах зэрэг асуудалд баримт бичигт гойд анхаарал тавьсан. Манай хоёр байгууллага монголын хот аймаг болон Оросын бүгд найрамдах улс, хот мужуудын хооронд хил орчмын хэлхээ холбоог хөгжүүлэхэд тусална. Оросын киноны өдрүүд болон оросын номын үзэсглэнг Монголд зохион байгуулах бөгөөд хоёр орны үйлдвэр худалданы бүлгийнхэн, арилжааны байгууллагын харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд туслах талаар гэрээнд заасан байна. Монголын иргэд оросын их дээд сукргуульд, оросынх монголын их дээд сургуульд суралцах болон орос хэл монголын залуу үеийнхний дотор дэлгэрүүлэхэд туслах нь баримт бичгийн чухал зүйл анги билээ. Владимир Бабушкин цааш нь ярихдаа, гэрээнд Халх голын ялалтын 70 жилийн ойн жилд гарын үсэг зурсан нь чухал. МАНН, МННХ-ны хамтран хэрэгжүүлэх хэдэн арга хэмжээг бэлтгэв. Тухайлбал энэ онд зориулан Эрхүү-Улаанбаатар- Багануур- Өндөрхаан- Чойбалсан- Халх гол чиглэлээр автоуралдаан зохион байгуулна. Халх голын тулаанд оролцогчдын төлөөлөгчид Монголд очиж ойн баяр ёслолд оролцоно. Эд бол хурандаа Николай Григорьевич Богданов тэргүүтэй дөрвөн ахмад дайчин юм. Хурандаа Пётр Алексеевич Барышников, дэслэгч Юрий Николаевич Завидонов, хурандаа Владимир Васильевич Смирнов нар төлөөгчдийн бүрэлдэхүүнд орно. Халх голын ахмадууд нас дээр гарсан. Гурав нь тус тус 89 , Смирнов бүр 93 настай юм. МАНН-ийн идэвхтнүүд ахмад дайчдыг дагалдан явах юм. Манай олон нийтийн байгууллагууд «Оросын дуу хоолой» радио болон Монголын дуу хоолой радиотой хамтран ялалтын 70 жилийн ойд зориулан асуулт хариултын уралдаан, ойн баяр ёслолын өмнө зарласныг радио сонсогчид маань мэдэж байгаа биз. Уралдааны дүн 7-р сарын дундуур гарах юм. МАНН болон оросын нийт олны ойд зоириулсан баярын хурал Москвад 9-р сард болно. Монголын ахмад дайчдын төлөөлөгчдийг хуралд оролцохыг урьсан» гэв. Ойн арга хэмжээнүүдээс гадна орос-монголын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүдийг Алтай хязгаарын Барнаулд энэ оны 9-р сард зохион явуулахаар төлөвлөсөн. МАНН-ийн ерөнхийлөгч Виктор Васильевич Горбаткойн 75 насны ойг монгол анд нөхөдтэйгээ хамт оны шувтаргаар 12-р сарын 3-нд тэмдэглэх юм.

<сонсох>