Олон туйлт дэлхийн төлөө байгаа Орос Хятад хоёр улс шинэ нөөц валютг бий болгохыг санаачилсан байхад АНУ энэ саналыг няцааж, долларыг дэлхийн төлбөрийн гол хэрэгсэл хэвээр байлгахыг уриалав.Орос Хятад хоёр улс энэхүү санаачилгаа дээрх дээд хэмжээний уулзалтын өмнө мэдээллээ. Хоёр орны санал зарчмын хувьд нийцэж байна. Хамгийн гол нь хожмын нөөц валют ямар нэгтодорхой  улстай холбоотой бус байх нь хэтдээ түүнийг тогтвортой байлгах боломж олгоно. Москва Бээжин хоёр санхүүгийн шинэ байгууллагыг бий болгохыг санаачилсангүй. Дэлхийн санхүүгийн системийн шинэчлэл нь Олон улсын валютын сангийн хүрээнд явагдах ёстой. Олон улсын валютын санд аль хэдийн хэрэглэж эхэлсэн зээлжих тусгай эрх дэлхийн шинэ валютын үндэс болно. Энэ нь бүр 1969 онд байгуулагдаж зохион байгуулагч орнуудын үндэсний санд нэмсэн олон улсын нөөц хөрөнгө билээ. Эдүүгээ олон улсын нөөц хөрөнгө доллар, евро, британы фунт, японы иентэй холбоотой байна. Орос Хятад хоёр улс энэ валютын хүрээг өргөжүүлэхийг санаачлав. Зарчмын хувьд энэ эрс санал биш. Тэдгээр эдийн засаг нь давшингуй хөгжиж буй орнууд дэлхийн санхүүгийн зах зээлийг илүү ил тод ойлгомжтой болгохыг эрмэлзэж байгааг харууллаа. Эдийн засагч Дмитрий Смыслов «Оросын дуу хоолой» радиод байдлыг тайлбарлан ярихдаа: «Ганц нөөц валютад тулгуурлсан систем маш тогтворгүй болж хямрал үүсгэдэгийг өнөөгийн байдал нотлон харуулав. Мөн систем аль болох их хэмжээний доллар хэвлэж гаргах боломж АНУ-д ойлгож байна. Дан АНУ онцгой эрхтэй болсон нь шудрага бус хэрэг юм. Тус улс төлбөрийн балансын алдагдалтай нөхцөлд бүр 50-д оноос хойш амьдарч байгаа бөгөөд гадаад дотоодын зардлаа хорогдуулах зорилгоор шийдвэртэй ямар ч арга хэмжээ авахгүй байна. Иймээс өөр нөөц валюттай болох нь ухаалаг санал» гэж шинжээч үзэж байна. Гэсэн ч Вашингтон өөр үзэл санаатай байна. Долларын санхүүгийн нэг ёсны зүтгүүрийн үүргийг хэвээр хадгалахын төлөө байна. Харин шинэ нөөц валютыг бий болгохыг няцаав. Америкийн валют их хүчтэй байгааг ерөнхийлөгч Барак Обама заажээ. Лондонд ширүүн санал шүүмжлэл явагдах бололтой. Өөр валютыг нэвтрүүлэх хэтийн төлөвийг ёс төдий хэлэцэж болно гэж Цагаан ордоны бодлогыг дэмжиж ирсэн Олон улсын валютын сангийн удирдлага үзэж байгаа учраас дэлхийн санхүүгийн илүү шудрага бүтцийг байгуулах санал санхүүгийн сэдвийн хоосон ярианд дарагдаж болзошгүй.

<сонсох>