Foto http://www.tvstolitsa.ruМосква хотын дарга Юрий Лужковын урилагаар Улаанбаатар хотын дарга Г.Мөнхбаяр орос улсын нийслэлд айлчилж байна. Москва хотын дарга Юрий Лужков, ноён Г.Мөнхбаяр түүнийг дагалдаж яваа Улаанбаатар хотын захиргаа, бизнесийн байгууллагын төлөөлөгчдийн уулзалт өнөөдөр Москва хотын захиргаанд болов. Юрий Михайлович монголын ажил нэгт нөхрөөс Москва хотын хүндэт зочны номд тэмдэглэл хийхийг хүслээ. Дараа нь хоёр цагийн хэлэлцээ хийж, Москва болон Улаанбаатар хотын хамтын ажиллагааны тулгамдсан асуудлыг хөндсөн юм. Москва, Улаанбаатар хотын 2006-2008 оны хамтын ажиллагааны хөтөлбөр бараг биелснийг тэмдэглэллээ. Хоёр нийслэлийн бараа эргэлт өнгөрсөн жил бараг 20 сая долларт хүрч, урьд жилийнхээс 30 хувиар нэмэгджээ. Улаанбаатар хотод орон сууц барих хөтөлбөрт Москва амжилттай оролцож байна. Өнөөгийн байдлаар “Москва” хорооллын хоёр дахь шатны барилгын ажил эхэлсэн. Сүүлийн үед энэ хороололд байр худалдахад бэрхшээл гарсныг тэмдэглэсэн юм. Учир нь дэлхийн санхүүгийн хямарлын улмаас монголын банкууд зээл олгохоо зогсоосон байна. Дараа нь Москва, Улаанбаатар хотын дарга нар хоёр нийслэлийн хамтын ажиллагааны ирээдүйг хэлэлцэж, яриа хэлэлцээний төгсгөлд Москва-Улаанбатар хотын 2009-2012 оны хамтын ажиллагааны хөтөлбөрт гарын үсэг зурсан юм. Москва хотын захиргааны соёлын хэлтэс, Улаанбаатар хотын олон улсын харилцаа, хамтын ажиллагааны газар соёлын салбарт хамтран ажиллах тухай протоколд гарын үсэг зурав. Манай тусгай сурвалжлагч Ольга Павлович Улаанбаатар хотын дарга Г.Мөнхбаяраас гарын үсэг зурсан баримт бичгийн талаар тайлбар хийхийг хүсчээ…

<сонсох>