Орос улсын Гадаад хэргийн нэгдүгээр орлогч сайд Андрей Денисов лхагва гаригт Нью-Йорк дахь НҮБ-ын төв байранд сэтгүүлчидтэй уулзахдаа ийнхүү мэдэгдсэн юм. Орос, Хятад, Казахстан зэрэг улс үндэстэн дамнасан дэлхийн валют нэвтрүүлэх санал гаргасныг сануулъяа. Тэд үүнийг цаашид дэлхийн санхүүгийн хямарал үл давтагдах хэрэгсэл гэж үзэж байна. Олон улсын валютын сангийн нийт капиталд аливаа улс орны квотыг тооцдог зээлжих тусгай эрх нь ийм төлбөр тооцоо хийх валютын загвар юм. Бид дэлхийн шинэ валюттай болох эсэх тухайд бус хэзээ ийм валюттай болох нь чухал  гэж Орос улсын Гадаад хэргийн нэгдүгээр орлогч сайд Андрей Денисов тэмдэглэсэн юм. Дэлхийн санхүүгийн системийг дорвитой шинэчлэх тухай ярьж байгаа бол бүс нутгийн валют бий болгох зэрэг шат дараалсан алхамаар ийм шийдвэр гаргах бүрэн боломжтой гэж оросын дипломатч үзэж байна. Оросын шинжлэх ухаан академийн дэлхийн эдийн засаг, олон улсын харилцааны хүрээлэнгийн шинжээч Дмитрий Смыслов манай радио станцад өгсөн ярилцлагадаа: «Эртнээс бодож боловсруулж байгаа энэ санаа миний бодлоор их ухаалаг юм. Хэрэгжүүлэх боломжтой саналын нэг нь Оросынх юм. Үндэстэн дамнасан валют бий болгох, нөөцийн валютыг өргөтгөх хоёр санаа дэвшүүлж байна. Долларыг олон улсын нөөцийн валютаар солих санааг АНУ эсэргүүцэж байгаа тул үүнийг мэдээж дэмжихгүй. Орос, Хятадын нөөцийн хөрөнгө доллароор байгаа тул тэдний зөвшөөрөлгүй энэ санааг  хэрэгжүүлэх боломжгүй. Олон улсын хамтын нийгэмлэг хэд хэдэн нөөцийн валют бий болгох санааг үндсэндээ сайшаавал хоёр дахь хувилбар хэрэгжинэ. Ингэснээр АНУ төрөлжсөн макро эдийн засгийн бодлого хэрэгжүүлэхэд түлхэц болно. Доллар нөөцийн валют хэвээр үлдэх тул АНУ “их хорийн” орнуудын шахалтанд хэтдээ өнөөгийнх шиг хямарал гаргахгүйн тулд дэлхийн санхүүгийн тавцанд илүү эргэцүүлсэн, төлөв байр суурьтай байна». Ямар ч тохиолдолд зөвшилцсөний үндсэн дээр дэлхийн нэгдсэн валютын талаар шийдвэр гаргах ёстой гэж оросын дипломатч Андрей Денисов тэмдэглэсэн юм. Олон улсын эдийн засаг, санхүүгийн харилцаанд оролцож буй бүх хүн үүнтэй санал нэг байх нь чухал билээ. Ингэсэн тохиолдолд энэ санаа хэрэгжинэ гэж оросын дипломатч тэмдэглэсэн юм. Үүний зэрэгцээ Олон улсын валютын сангийн захиран зарцуулагч захирал Доминик Стросс Кан америк долларын оронд нөөцийн шинэ валют нэвтрүүлэх тухай санал нь бүрэн үндэслэлтэй бөгөөд энэ асуудлаарх яриа хэлэлцээ ойрын саруудад болно. Нөөцийн шинэ валют нэвтрүүлэх асуудлыг тойрсон маргаан бүрэн үндэстэй гэж Стросс-Кан Францын парламентын санхүүгийн асуудал эрхэлсэн төлөөлөгчидтэй уулзасны дараа тэмдэглэсэн билээ.

<сонсох>