Хоёр орны хилийн бүрэн эрхт төлөөлөгчийн хоёр өдөр үргэлжилсэн семинарын гол сэдэв Орос-монголын хил дээр итгэлцлийг бэхжүүлэх арга хэмжээний тухай байлаа. Өвөрбайгалийн мэдээллийн агентлагийн вэб сайтад энэ тухай өгүүлжээ. Орос, Монголын хилчдийн семинар өнгөрсөн долоо хоногт Буриадын өмнөд хэсэгт болов. Сибирийн Холбооны тойргийн нутаг дэвсгэрт орших Орос улсын Холбооны Аюулаас хамгаалах албаны хилийн удирдах газар, мөн Монголын хилийн хамгаалалтын ерөнхий удирдах газрын ажилтнууд энэ семинарт оролцов. Орос-монголын нийт 3,5 мянган км хилийг хамгаалдаг Албадыг төлөөлсөн хоёр орны хилийн тусгай төлөөлөгчдийн уулзалт сүүлийн гурван жилд хоёр дахь удаа болов. Хилийн ерөнхий байдлын үнэлгээ, хил хамгаалах туршлага солилцох зэрэг арга хэмжээ авна. Манай хилийн байгууллага бүр өөрсдийн гэсэн онцлогтой, уулзалтын үеэр хөршүүд хил дээр улс орны аюулгүй байдлыг найдвартай хамгаалахад тус болж байгаа ололт дэвшилттэй зүйлийг бие биедээ танилцуулсан юм. Тухайлбал монголын офицерууд “Хяхт”-ын хэсэгт “тал нутаг” техникийн ажилгалтын манааг тоноглосон хил хамгаалах техникийн шинэ хэрэгслийг их сонирхосон байна. Үүнээс гадна семинарт оролцогчид “Хяхт-Алтан Булаг” хилийн авто тээврийн зангилаанд очжээ. Тэд хоёр орны хилийн хяналтын шалган нэвтрүүлэг газрын ажлын онцлогтой танилцсан юм. Онолын бүтээлийг практик амьдралд шууд нэвтрүүлж байв. “Хяхт-Алтанбулаг” шалган нэвтрүүлэх цэгт зөрчлийн байдлыг хязгаарлах хамтарсан үзүүлэх сургалт оросын нутаг дэвсгэрт боллоо. Дамын наймаа, хууль бус өөр үйл ажиллагаа явуулах зорилготой гэмт этгээдийн үйлдлийг таслан зогсоох тухай сэдэв семинарын үеэр хэлэлцсэн гол асуудлын нэг байв. Хилийн хоёр талаас мал хулгайлж байгаад орос, монголын хилчид урьдын адил түгшиж байна. Хамтын хүчин чармайлтаар улсын хил дээр тогтвортой байдлыг хадгалж, Орос, Монголын иргэдийн хууль бус үйлдлийн тоог бууруулж чадсан. Хилийн хаалтыг давсан урилгагүй зочид хил орчмын иргэдтэй зөрчилдөж, буудалцах тохиолдол урьд гарч байсан бол сүүлийн жилүүдэд хил хамгаалагчид байдлыг хэвийн болгож, гэмт хэргийн үйлдлийг таслан зогсоосон юм. Семинарын төгсгөлд хамтарсан төлөвлөгөөнд гарын үсэг зурсан байна. Тэд хууль бус наймаа, малын хулгай, хил дээр гарч байгаа бусад хууль бус үйлдлийг таслан зогсоох, мөн тахал өвчин, малын тахал, хээрийн түймэр, зэрлэг ан амьтан сүргээрээ хил давах зэрэгт хамтран ажиллах журмыг тогтоожээ. Протоколд заасан соёлын хөтөлбөр семинарын үеэр элэгсэг дотно, нөхөрсөг уур амьсгал бүрдүүлэхэд нөлөөллөө. Семинарт оролцогчид Оросын талд Хяхтын Дайчин алдарын албаны музейд очиж, монголын нутаг дэвсгэрт монголын хилчид концерт зохион байгуулсан юм. Концертын үеэр ахлах дэслэгч Гэрэлт “Катюша”, “Москва орчмын үдэш”, “Офицерууд” зэрэг дууг орос хэлээр дуулжээ. Оросын төлөөлөгчдийн тэргүүн, Оросын Холбооны аюулгүй байдлын бүс нутгийн хилийн удирдах газрын 1-р орлогч дарга, Сибирийн холбооны тойргийн хурандаа Сергей Комаревцев семинарыг дүгнэн хэлэхдээ: “Семинар ажил хэргийн, бүтээлч уур амьсгалд болж өнгөрсөн гэж үзэж байна. Уулзалтын үеэр монголын талын төлөөлөгчид цаашид хилийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, түүний хэлбэрийг өргөтгөх эрмэлзлэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

<сонсох>