Байконур сансрын буудлаас 3-р сарын 26-нд "Союз" хөлгөөр олон улсын сансрын станцад очих олон улсын шинэ баг эрдэм шинжилгээний томоохон хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлэн байна. Багийн гурван гишүүн бүр ажлын төлөвлөгээтэй. Оросын сансрын нисэгч Геннадий Падалка олон улсын багийг тэргүүлж байна. Тэрээр сансарт гурав дахь удаа удаан ниснэ. Хөлгийн инженер, нисэх онгоц-сансрын анагаах ухааны мэргэжилтэн, НАСА-ийн сансрын нисэгч Майкл Баррат сансарт анх удаа нисэх гэж байна. Техникийн математикийн мэргэжилтэн, туршлагатай нисгэгч, багийн гурав дахь гишүүн АНУ-ын иргэн Чарльз Симони хоёр дахь удаа сансарт нисэх гэж байна. Чарльз Симони болон Майкл Баррат нар оросоор чөлөөтэй яридаг. Геннадий Падалка англиар гайхалтай ярьдаг. Тэгэхлээр багийн гишүүд бие биенээ бүрэн ойлгоно. Багийн гишүүд хамт ажиллахад бэлэн. Роскосмосын эрдэм шинжилгээний хөтөлбөрийн тухай Геннадий Падалка ярьж байна: «Оросын хөтөлбөрийн тухайд 42 туршилт хийнэ. Зарим нь анхны туршилт байна. Автомат журмаар найман туршилт хийж, багийн бүх гишүүн оролцоно. Анагахаан ухаан, геофизик, астрофизик, техникийн туршилтууд зэрэг янз бүрийн салбар байна».Бид үнэндээ эрдэм шинжилгээний төслийн зохиогчдын нүд, хөл нь юм. Ихэнх туршилт нь тулгуур судалгаанд хамаатай. Өнөөдөр туршиж байгааг ирээдүйд сансарт үйлдвэрлэж эхэлнэ. Баррат эрдэм шинжилгээний хөтөлбөрөө хэрэгжүүлж эхлэх бодолтой байгаа бол Симони өмнөх нислэгээр эхэлсэн туршилтаа үргэлжлүүлнэ. «Юуны түрүүнд энэ нь экологийн цуврал судалгаа, дозиметрийг ашиглан цацрагийг хэмжих юм. Энэ бүхэн хүн төрлөхтөнд тус болбол би биелүүлэхэд бэлэн байна». Тавдугаар сараас олон улсын сансрын станцын багийн бүрэлдэхүүнд төсөлд оролцож байгаа сансрын бүх агентлагийн төлөөлөгчид тухайлбал оросын хоёр, америк, япон, бельги, канадын сансрын нисэгч багтана. Тэд бүх нийтийн амжилтын төлөө идэвхтэй ажиллана.

<сонсох>