Холбооны цаагаачлалын алба хуулинд өөрчлөлт оруулах санал гаргана. Хуулийн этгээдэд гадаадаас ажиллаж байгаа хэдэн мянган ажилчинд сар бүр гэрчилгээ олгоно. Холбооны цагаачлалын албаны мэдэгдсэнээр ойрын үед хуулинд өөрчлөлт оруулна. Орос улсад мөнгө олохоор ирж байгаа цагаач иргэдийн 30-40 хувь нь хувийн салбарт ажиллаж байна гэж тус албаны мэдээнд дурджээ. Цагаачлалын хуулинд өөрчлөлт оруулах гол зорилго нь тэднийг эдийн засгийн сүүдрээс гаргаж хууль эрхийн талбарт оруулах явдал юм. Оросын төр засгийн хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нь хууль бус цагаачлалын байдлыг журамлаж, гадаад ажилчдын эрхийг хамгаална. Тэд оросын иргэдийн адил нийгмийн баталгаатай, хөдөлмөрийн хуулинд тулгуурлан ажил олгогчтой харилцаа тогтооно. Москвад цагаач иргэн өвдсөн тохиолдолд хандаж болох ганцхан эмнэлэг байна гэж оросын хүний эрхийг хамгаалагчид саяхан хэлэлцсэн юм. Нөгөө талаас оросын нийгэмд гадаад ажилчдын талаар сөрөг байр суурь байна. Цагаач иргэдийн улмаас оросын иргэд ажилгүй байна хэмээн ярьж байна. Үүнтэй холбогдуулан Оросын олон нийтийн танхим ажлын хэсэг байгуулахаар шийдсэн юм. Ажлын хэсэг оросын иргэд гадаадын ажилчдад тэвчээртэй хандах хөтөлбөр боловсруулна гэж Танхимын гишүүн, өмгөөлөгч Анатолий Кучерена мэдэгдсэн юм. «Юуны түрүүнд ажил эрж байгаа Оросын иргэн, цагаач иргэдэд тулгарч байгаа чухал асуудлаар төр засгийн байгууллагад зөвлөмж боловсруулна. Гэр бүл, гал тогоо, гудамжинд хэлэлцэж байгаа үндсэрхэг үзэлтэй ахуйн асуудал байгаа. Тэвчээртэй болох хөтөлбөрөөр шийдэх шаардлагатай олон асуудал байна.Олон нийтийн танхимаар хэлэлцүүлсэн бүх саналыг Орос улсын тэргүүн, засгийн газар, Төрийн думд танилцуулна гэж А. Кучерена хэлэв. Дэлхийн бүх улс оронд мэдрэгдсэн дэлхийн хямарал цагаачлалын байдлыг улам дордуулж байна. Эдийн засгийн хүнд байдлаас болж оросын иргэдээс гадна цагаач иргэд ажилгүй хоцорч байна. Холбооны цагаачлалын албаны мэдээлснээр ажилгүй болсон цагаач гурван хүний нэг нь Орос улсад үлдэж байна. Энэ оны эхний хоёр сарын дүн шинжилгээгээр улс оронд ирж байгаа гадаад иргэдийн урсгал буураагүй харин өнгөрсөн оны түвшинд хэвээр үлджээ. Үүний зэрэгцээ цагаач иргэдийн тоо 16 хувиар нэмэгдсэн байна. Хуулийн дагуу ажиллаж хөдөлмөрлөх гадаад иргэдийн тоо нэмэгдсэнтэй энэ холбоотой юм.

<сонсох>