Foto http://www.tass-ural.ruЭнэ оны зургаадугаар сард болох энэ чухал арга хэмжээнээс Свердловск муж юу хүлээж байгаа талаар “Уралинформбюро” вэб хуудаст нийтэлсэн “ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтаар Свердловск муж азид шинэ холбоо тогтооно” нийтлэлд өгүүлжээ. Үүнийг таны анхааралд хүргэе. Энэ уулзалтаар бүс нутгийн засаг захиргаа цаашид азийн зах зээлд VIP холбоо тогтооход шаардлагатай арга хэмжээ хэрэгжүүлэх боломж бүрдэнэ Свердловск мужийн удирдлага үзэж байна. Мужийн тэргүүн Эдуард Россель оролцогч орнуудын тэргүүн нартай уулзана. Дээд хэмжээний уулзалт бүхэлдээ бүс нутгийн хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хүчин чадлыг танилцуулах нэмэлт боломж олгож байна. Хэтдээ ШХАБ-ын орнуудын худалдааны харилцааг идэвхжүүлж, эртнээс хүлээж байгаа эдийн засгийн үр ашгийг бий болгоно гэж мэргэжилтнүүд үзэж байна. Өнөө үед Свердловск муж ШХАБ-ын бүх оронтой идэвхтэй хамтран ажиллаж байна. Дундад уралын үйлдвэрлэгчдэд Хятад, Энэтхэг улс “худалдааны тэргүүн зэргийн зорилт” хэвээр байна. Энэ улсуудтай хийсэн бараа эргэлт 2008 онд 778 болон 690 сая долларт хүрчээ. ТУХН-ийн орнууд, Казахстан, Киргиз, Туркменистан, Узбекистан, Тажикистан улс зөвлөлтийн үеээс энэ байр суриа хадгалсаар байна. Одоо дундад уралчууд энэ зах зээлд өөрсдийн байр сууриа хамгаалах хэрэгтэй байна. Уралчуудын гол өрсөлдөгч нь хятад, америкийн үйлдвэрлэгчид юм. Казахстанд америкийн үйлдвэрлэгчид хүчтэй байна. Свердловск муж Пакистан, Ирантай харилцаагаа хөгжүүлж байна. Зөвлөлтийн үед свердловскчууд Иранд цахилгаан станц, металлургийн боловсруулах үйлдвэр барьж, уулын болон нефть олборлох тоног төхөөрөмж нийлүүлж байсан. Өнөөгийн нөхцөлд тоног төхөөрөмж, засварлах, шинэ технологи нэвтрүүлэх талаар тохиролцож болно. Энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд улс төрийн хүчин зүйл саад болж байна. Уралын ихэнх тоног төхөөрөмжийг олон улсын хэмжээнд хориглож байна. Монголын зах зээл ирээдүйтэй байж болно. Энэ улсын төлбөрийн чадвар доогуур байгаагаас зах зээл идэвхтэй бус байна. 2008 оны байдлаар урал-монголын бараа эргэлт 19 сая доллар байжээ. Экспорт 14 сая доллар, импорт 5 сая доллар байна. Монголчууд Дунд Уралд үндсэндээ хүдэр нийлүүлдэг. Орон нутгийн байгууллагууд металлургийн бүтээгдэхүүн, машин угсралтын төсөл хэрэгжүүлж байна. Монгол Улсад “эдийн засгийн эргэлт” гарсан тохиолдолд цаашид харилцаа хөгжихийг үгүйсгэхгүй.

<сонсох>