Энэ тухай ерөнхийлөгч Д.Медведев Москвад болсон Аюулгүй байдлын зөвлөлийн хуралдааны үеэр мэдэгдэв. Түүний хэлснээр улс оронд 1997 оны хуучирсан стратегийн оронд үндэсний аюулгүй байдлын шинэ стратеги шаардлагатай байна. Үүнтэй холбогдуулан ерөнхийлөгч 2020 он хүртэл шинэ бодит байдлыг харгалзсан баримт бичгээ Аюулгүйн зөвлөлд хэлэлцүүлэхээр оруулжээ. Энэ баримт бичиг улс орны төр засгийн бүх удирдлагын үйл ажиллагааны үндэс суурь болох ёстой. «Энэ нь бүхэлдээ тулгуур, цогц баримт бичиг юм. Үндэсний аюулгүй байдал дахь төрийн залгамж бодлогын зарчимд тулгуурлаж, мөн үндэсний тэргүүн зэргийн зорилт, манай орны үндэсний ашиг сонирхолыг бүрэн хэмжээгээр тусгасан байгаа. Үндэсний аюулгүй байдлын стратеги зорилтыг хэрэгжүүлж, боловсруулах нь дэлхий даяараа хөгжлийн хямарлын шатанд байгаа энэ үед онцгой чухал юм. Гэхдээ хямарал нь манай ирээдүйн төлөвлөгөөг хумих шалтгаан болох ёсгүй. Орос улс хөгжиж байгаа орон, Орос улсад амьжиргааны дээд зэргийн түвшин тогтоох, дээд зэргийн технологийн орчин үеийн батлан хамгаалах хүчин чадал бүхий дээд зэргийн технологийн үйлдвэрлэлтэй дээд зэргийн технологийн нийгэм байгуулах нь бидний зорилт хэвээр үлдэнэ» гэж Д.Медведев хэллээ. Баримт бичгийн гол санааг ерөнхийлөгч “хөгжлийн аюулгүй байдал” хэмээн тодорхойлсон юм. Стратеги нь нийгэм, улс төр, хувийн аюулгүй байдлыг хангах, Орос улсын үндэсний ашиг сонирхолыг хамгаалах төр, олон нийтийн байгууллага, төр засгийн байгууллагын үйл ажиллагааг уялдуулах, төрийн удирдлагын чанарыг дээшлүүлэхэд чиглэжээ. Ерөнхийлөгч 2008 оны 11-р сарын 5-нд Холбооны Зөвлөлийн хуралд танилцуулсан илгээлтдээ үндэсний аюулгүй байдлыг хангах, Орос улсын хөгжлийн гол тогтолцоо стратегийн үндэс болж байна. Д.Медведевийн хэлснээр аюулгүй байдалд дэлхийн хүрээний батлан хамгаалах хүчин чадлын ойлголт, эдийн засгийн хүрээ зэргийг багтаажээ. Ийм алхам нь улс орныг хөгжүүлэх стратеги зорилтод хүрэх, тэргүүн зэргийн зорилтыг боловсруулсан, 2020 он хүртлэх Орос улсын нийгэм-эдийн засгийг хөгжүүлэх үзэл баримтлалтай бүрэн холбоотой билээ гэж ерөнхийлөгч хэлсэн юм. Аюулгүйн Зөвлөлд стратеги төлөвлөлтийн үндсийн төслийг хэлэлцүүлсэн байна. Төрийн тэргүүний удирдлаганд босоо стратеги төлөвлөлтийг боловсруулах тухай ярьж байлаа. Босоо төлөвлөлт нь хууль эрхийн тодорхой баазад тулгуурлах ёстой гэж ерөнхийлөгч тэмдэглэллээ. Энэ нь холбооны төв, бүс нутаг, орон нутгийн засаг захиргаа, иргэний нийгмийн байгууллагын үйл ажиллагааг нягт уялдуулахад нөлөөлнө. Баримт бичгийн эцсийн хувилбарыг сарын дараа Аюулгүйн Зөвлөлөөр хэлэлцүүлнэ. Хамгийн гол нь улс оронд ирээдүйгээ зүгээр харах бус үүнийг цогцлуулахад оролцох боломж олдож байна.

<сонсох>