Боловсролыг хөгжүүлэх оросын олон нийтийн зөвлөлийн хуралдаанаар хямралт нөхцөлд боловсролын салбарыг хөгжүүлэх асуудлыг хэлэлцэв. Энэ байгууллага боловсролын цогцолбор асуудлаар санал шүүмжлэжл явуулах нэг ёсны индэр болсон. Үг хэлсэн хүмүүс хямрал төдийгүй эдийн засаг тогтворжиж, өрнүүн хөгжих нөхцөлд боловсрол ямар болоход анхаарал тавьсан. Хямралаас болж төсөвт засвар оруулсан учраас боловсролыг оролцуулан олон салбарын санхүүжүүлэлт багасав. Үүнийг бүгд ойлгож байна. Урьдчилсан үнэлгээгээр төсвийн боловсролын зарлагыг 10 хувиар хорогдуулна. Гэсэн ч боловсролд чиглүүлэх хөрөнгийг багасгах явдал мэргэжилтнүүдийн сэтгэлийг түгшүүлсэн гэж Эдийн засгийн дээд сургуулийн захирал боловсролын хөгжлийн оросын олон нийтийн зөвлөлийн хоёр даргын нэг Ярослав Кузьминов хэлэв. Тэр тэмдэглэхдээ: «Энэ нь барилга байгууламж төдийгүй хөгжлийн хөтөлбөрүүдийг хамрасан, холбооны хэмжээний нэн чухал асуудал юм. Манай боловсролыг хөгжүүлэх хөтөлбөрийг зогсоох асуудлыг холбооны хэмжээнд авч үзвэл зохино» гэв. Зарим бүс нутагт төсөвлөн гаргах хөрөнгийг багасгасан явдал нэвтрүүлж эхлэсэн инновацийг зогсоож байна гэж Ярослав Кузьминов үзэж байна. Жишээ нь сургуульд мэдээллийн технологийг дэмжих явдлыг дурдаж болно. Инновацийн хөтөлбөрийг сургуульд нэвтрүүлэхэд хичнээн их хөрөнгө шаардагдахыг тоолох нь чухал гэж эрдэмтэн үзэж байна. Холбооны төсвөөр эдгээр зүйл ангийг дэмжиж болно. Эдүүгээ их дээд сургуульд гойд анхаарал тавьж байна. Оюутан төлбөртэй суралцуулж орлогын үлэмж хэсгийг бүрдүүлж буй их дээд сургууль бусдаас илүү хохирол хүлээх бололтой. «Элсэгчийн дээд боловсролын хөтөлбөрийн эрэлтийн төлбөр 30, суралцаж буй оютнуудын төлбөр бараг 15 хувиар багасана гэж бид үзэж байна. Олонхи оюутан янз бүрийн шалтгаанаас болж сургалтын төлбөрийг төлж чадахгүй» гэж Кузьминов хэллээ. Үр бүтээлтэй ажиллаж буй техникийн 25-30 болон сонгодог ба эдийн засгийн хэдэн арван их сургуульд төрөөс туслана. Сулхан их дээд сургууль үгүй болох байх. Энэ нь хямралын нааштай дүн болно гэж боловсрлыг хөгжүүлэх олон нийтийн зөвлөлийн мэргэжилтнүүд үзэж байна. 2009 оны төгсгөгчид ажилд орох асуудал боловсролын хүрээний төлөөлөгчдийн сэтгэлийг түгшүүлж байна. Их дээд сургууль төгссөн хүмүүсийн бараг 25 хувь өөрөөр хэлвэл хэдэн зуун мянган хүн байнгын ажил олж чадахгүй гэж шинжээчид дүгнэв. Тэгвэл яах вэ? Эл асуудлаар санал одоогоор зөрөж байна. Сургалтын хугацааг нэг жилээр сунгаж бакалавриатаас татгалзахыг хэн нэгэн нь санал болгосон байхад бусад нь хожмын ажилгүйчуудыг олшруулахыг эсэргүүцэж байна. Харин ийм байдлаас гарах замыг эрэх шаардлга гарсан нь тод зүйл. Төрөөс нэмэлт боловсрол өөрөөр хэлвэл одоо хөдөлмөрийн зах зээлд шаардагдсан мэргжил олгох түр зуурын хөтөлбөрийг бүрэн буюу хэсэгчлэн санхүүжүүлэх нь тийм нэгэн зам билээ. Ер нь дөнсөлж цэгнэсэн уян хатан бодлого явуулах хэрэгтэй гэж боловсролын сайд Андрей Фурсенко үзэж байна. Хямрал хуримтласан нөөцийг хэрэглэн боловсролыг өөрчлөн байгуулах боломж өгч байна. Хамгийн гол нь хөгжлийн нэн чухал хэсгийн хувьд боловсролыг дэмжих хэрэгтэй. Орос эдийн засгитйн өсөлтийн үед чухам ямар боловсон хүчинтэй шилжих нь үүнээс ихээхэн шалтгаална гэж сайд үзэж байна.

<сонсох>