Дэлхийн 160 оронд 38 хэлээр сонсдог “Оросын дуу хоолой” радио шинэ форматаар нэвтрүүлгээ цацана. Радио нэвтрүүлгийг 3-р сарын 29-өөс шинэ форматаар цацана. Мультимедиаг хөгжүүлэх нь гол шинэчлэл юм. Манай ажлыг илүү үр бүтээлтэй болгох шинэчлэлийн нэг шат нь энэ юм. Энэ тухай “Оросын дуу хоолой” радиогийн удирдагч Андрей Быстрицкий мэдэгдэв. «Манай эфирийн бодлого эрс өөрчлөгдөнө. Юу болох вэ? Юуны түрүүнд бид бүх хэлээр нэвтрүүлгээ цацана. Бүх хэлээр нэвтрүүлгээ цацахаас гадна харин ч, нэмэгдэнэ. Хэтдээ 40 хэлээр нэвтрүүлгээ цацана. ТУХН-ийн орнуудын ард түмний хэл нэмэгдэнэ. Эдгээрийн зарим хэлээр бид нэвтрүүлгээ цацаж байна. Хэтдээ украин, гүржийн сонсогчдод үндэснийх нь хэлээр нэвтрүүлэг дамжуулна. ТУХН-ийн орнуудын сонсогчидтой ажиллах нь манай үйл ажиллагааны үндсэн чиглэлийн нэг юм. Үйл ажиллагаанд оруулж байгаа хоёр дахь том өөрчлөлт нь электрон сүлжээгээр дамжуулах нэвтрүүлгийг өргөжүүлнэ. “Оросын дуу хоолой” радиогийн бүх хэл дээрх нэвтрүүлэг манай радио компанийн интернет вэб хуудаст байна. Үүнээс гадна 12 хэлээр цацдаг нэвтрүүлгийг онлайн хэлбэрээр дамжуулна. Энэ хэлээр цацдаг нэвтрүүлгийг эргээд радио нэвтрүүлгийн уламжлалт хэлбэрээр цацахыг үгүйсгэхгүй. Олон улсын томоохон радио компанийн хувьд “Оросын дуу хоолой” радио дэлхийн бүх хэлээр 24 цагийн турш ажиллах ёстой. Энэ төсөл хямарлын нөхцөлд асар их өртөгтэй юм. Дэлхийн эдийн засгийн хямарлын үед радио компани илүү уян хатан, орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхах шийдвэр гаргах хэрэгтэй тул “Оросын дуу хоолой” радио компанийг шинэчилж байгаа юм. Хүн төрлөхтөн зохиомол, хүний гараар бүтсэн мэдээллийн орчинд анх удаа оршин сууж байна хэмээн Андрей Быстрицкий тэмдэглэв. Энэ мэдээллийн орчин дэлхийн мэдээллийн нэгдсэн орон зайд живсэн байна. Энэ тохиолдолд интернетийн сүлжээнд “Оросын дуу хоолой” радиогийн нэвтрүүлэг дамжуулах хүчин чадлыг нэмэгдүүлэх нь зүй зохистой хэрэг юм. Учир нь олон төрөл мультимедиа бий болгож байна. Бид сонсогчиддоо аудио, видео материал, мультимедиа сэдэв, мэдээлэл график, гар утас, дуут подкастууд, Ар-Эс-Эс үйлчилгээ зэргийг санал болгож байна. Манай радио нэвтрүүлэг урьдын адил үнэн зөв, шуурхай, туршлагатай, өрсөлдөх чадвартай зэрэг хүчин зүйлээр тодорхойлно. Бид анхаарал татах, мэтгэлцээн өрнүүлэх тийм мэдээлллийг дамжуулах ёстой. Хэтдээ дэлхийн мэтгэлцээнд цогцлох “Оросын дуу хоолой” радио өөрийн гэсэн өнгө аястай, өөрсдийн мэдээ дамжуулж, хэлэлцэх хэргийн төлөвлөгөөг бүрдүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл өргөн олон нийтэд өнөө хүртэл мэдэгдээгүй үзэл санаа, баримтыг ил болгож, мэдээ болгон хувиргах ёстой юм.

<сонсох>