Дэлхийн санхүүгийн өнөөгийн хямрал Оросын эдийн засгийг шинэчлэх сайн боломжийг нээж өгч байна гэж засгийн газрын 1-р орлогч дарга Игорь Шувалов мэдэгдэв. Засгийн газар эдийн засгийн байдлыг хяналтдаа авсаныг тэрээр батлав. Дэлхийн хямралаас санхүү-эдийн засгийн хүрээнд үзүүлэх шахалтыг зөөлрүүлэх зорилгоор бүхнийг хийж байна. Тухайлбал рублийн ханшийг аажмаар доошлуулах үйл явц дууслаа. Эдүүгээ оросын валютын солилцооны ханш Төв банкаас тогтоосон хэмжээнд байгаа. Үүний хамт валют солих ажиллагааг хязгаарлахгүй. Түүнээс гадна рубль нэмж хэвлэж гаргахгүй. Оросын банкууд гадаадаас валют бараг худалдаж авахгүй байна. Банкны ажиллагаа болон гадаадын зээлийг үйлчлэхэд хангалттай хэмжээний валют манайд байгаа. Орост санхүүгийн байдал бүрэн тогтвортой байна. Энэ үнэлгээг хянаж үзэх макроэдийн засгийн угтвар нөхцөл алга гэж засгийн газрын 1-р орлогч дарга дээрх баримтуудыг харгалзан мэдэгдэв. Оросын эдийн засгийн бүтцийг өөрчлөн байгуулах хэрэгтэй. Энэ удаагийн хямрал энэ чиглэлээр илүү идэвхтэй ажиллах таатай боломж өгч байна. Тухайлбал эдийн засгийг дотоодын хэрэгцээнд шийдвэртэй хандуулан чиглүүлж болно гэж Игорь Шувалов хэлээд «Эдийн засгийн бүтцийг нефтийн өндөр үүнээс үл шалтгаалуулахгүй зорилтыг сүүлийн жилуудэд бид биелүүлж чадсангүй. Харин одоо тэгэх бүрэн боломж бий. Нефтийн үнэ хямдрасан нь бизнес төлөвлөгөөгөөг дотоодын хэрэгцээнд чиглүүлэх дохио үйлдвэрлэл эрхлэгчдэд өгсөн гэж Игорь Шувалов тэмдэглэн хэллээ. Төр эдийн засагт хэт идэвхтэй нэвтэрч, дэлхийн хямрал гарсан нөхцөлд түүний үйл ажиллагааны зах зээлийн зарчмаас ухарсан гэсэн өрнөдийнхний шүүмжлэлд Игорь Шувалов хариу өгөв. Хэвийн ажиллуулах өөр бүх боломж шавхагдаж дууссан цагт төр стратегийн ач холбогдолтой капиталд оролцоно гэж тэрээр тэмдэглэн хэллээ. Эдгээр кампанийн менежмент, хувьцаа эзэмшэгчдийн боломж дууссан үед тийм арга хэмжээ авна. Бүх өрөө өөрснөө дарах ёстойг төр пуус, компаниудад мэдээлэв. Ерий нь төр арилгана гэдэгт тэдгээр найдах ёсгүй. Төрөөс стратегийн ач холбогдолтой үйлдвэрийн капиталд оролцохыг адгийн арга хэмжээ хэмээн үзэх хэрэгтэй гэж Шувалов тэмдэглэн хэллээ. Үйлдвэрийн хувьцаа эзэмшигчид өрөө дарж чадахгүй болж, өөрчлөн байгуулах шинэ нөхцөл бүрэлдэх үед дээр арга хэмжээ авч болно.Орост эдийн засгийн хямрал туйлдаа хүрсэн гэж Шувалов үзэж байна. Гадаад нөхцөл байдал таатай болж, засгийн газраас зөв арга хэмжээ авбал эдийн засаг энэ 2009 оны турш бага зэрэг өрнүүн хөгжиж эхлэнэ гэдэгт найдах бүх үндэс бий гэж засгийн газрын 1-р орлогч дарга хэллээ.

<сонсох>