НАТО 1999 оны 3-р сарын 24-өөс Югославын Холбооны бүгд найрамдах улсын нутаг дэвсгэрт агаараас бөмбөгдөж эхэлжээ. Дэлхийн хоёрдугаар дайны дараа Европт халдан түрэмгийлсэн анхны ажиллагаа юм. Умард Атлантын эвслийн газар зүйн хариуцлагын хүрээнээс гадна, мөн НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн мандатаас гадна олон улсын эрхийн хэм хэмжээг зөрчиж ийм үйл ажиллагаа явуулсан юм. Хүн амын олонх нь үндэстний цөөнх албаничууд болох сербийн засаг захиргааны хязгаар, Косовод хүний эрхийг зөрчсөн тухай мэдэгдэл гол шалтгаан болжээ. Үнэн хэрэгтээ Балканы хойгт хяналт тогтоох, Югославыг тараан бутаргахыг эрмэлзэж ийнхүү халдан түрэмгийлсэн байна. 78 хоногийн турш бөмбөгдсөн юм. Энэ үеэр энгийн 2,5 мянган иргэн, 12,5 мянган гаруй оршин суугч шархаджээ. Югославын эдийн засагт 30 тэрбум гаруй долларын хохирол учирсан байна. НАТО Косовог Сербээс тусгаарлажээ. Байлдааны ажиллагаа дууссаны дараа тус хязгаарт НАТО-ийн командлалын олон үндэстний хүчин, НҮБ-ын энхийг сахиулах хүчний төлөөлөгчдийг байрлуулсан юм. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 1999 оны 6-р сарын 10-нд баталсан 1244 тогтоолд Югославын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын тухай заасан байдаг. АНУ болон түүний холбоотнууд энэ төлөвлөгөөг үл хайхарсан юм. Тэд 2008 оны 2-р сард албанийн салан тусгаарлагчдын тунхагласан Косовын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн юм. Энэ зорилгоор 1999 онд цэргийн кампанит ажил явуулсан. Балканы хойгт хэрэгжүүлсэн өөрчлөлт нь бүс нутгийн байдлыг тогтвортой болгоогүй. Косово өөрөө урьдын адил үндэсний шинж тэмдгээр хуваагдсан юм. Үүний зэрэгцээ сербийн хүн ам болоод бусад үндэсний цөөнхийн төлөөлөгчид илт ялгаварлан гадуурхагдах болжээ. Хязгаарын байдлын явцын хариуцлагыг үргэлжлүүлэн үүрч байгаа олон улсын хамтын нийгэмлэгийн түгших шалтгаан болж байна. НҮБ-д суугаа ОХУ-ын байнгын төлөөлөгч Виталий Чуркин олон улсын хүчний үндсэн чиглэлийг тодорхойллоо. Тэр хэлэхдээ: «Янз бүрийн үндэстний цөөнхийн төлөөлөгчид хэвийн оршин суух нөхцлийг бүрдүүлэх нь чухал. Энэ нь юуны түрүүнд албани, сербчүүдэд хамаатай. Тодорхой найдвар төрүүлсэн мөч байна. Техникийн гэж нэрлэдэг хэд хэдэн асуудлыг зохицуулах Косово дахь НҮБ-ын Төлөөлөгчдийн удирдлага болон Белградын хооронд бидний шахалтаар сүүлчийн мөчид яриа хэлэлцээ яриа хэлэлцээ үргэлжлэхгүй байх нь чухал юм» гэлээ. НАТО-ийн халдлага олон улсын хөгжилд сөрөг үр дагавартай байлаа. Энэ нь дүр зоргоороо авирласан явдал байлаа. АНУ түүний холбоотнууд 2003 онд Иракт халдан довтолсон нь үүний илрэл юм.

<сонсох>