Гол мөрний мөсөн хайлвал үер, хил орчмын гол мөрний бохирдолд мониторинг хийнэ. Орос, Хятадын мэргэжилтнүүд 2005 оноос хойш Зилинь мужийн нефть ахин боловсруулах заводод осол гарсаны дараа мониторинг хийж эхлэсэн. Түүнээс хойш гурван жил өнгөрсний дараа Амар голын ус маш бохир байснаа одоо бохирдол нь дунд зэргийн боллоо. Амарын сав газрын усны удирдах газрын орлогч дарга Елена Айраксинен ярихдаа: «Энэ нь чухам ямар учиртайг хэлэхэд хэцүү. Сунгари голын урсац энэ онд урьдын 30 биш дөнгөж 10-15 хувь болсонтой холбоотой байж магадгүй. Мөн хятадын талаас ус хамгаалах арга хэмжээ авсаны ачаар чанар нь сайжраасан байх» гэлээ. Орос-хятадын экспедици Өргөн, Уссури, Амар голууд болон Ханка нуурын усны чанарыг энэ онд шалгана. Усны анхны сорьц 5-р сард авахаар төлөвлөжээ. Чухам энэ үед тариалангийн талбайгаас хорт бодистой ус гол мөрөнд цутган шилждэг. Орост хориглосон, Хятадад зөвшөөрсөн хорхой шавьж хөнөөх хорт бодисын хэр хэмжээ өнгөрсөн онд авсан сорьцод маш их байсан. 5–р сард хийх шинжилгээ чухам хаанаас ийм бодисоор гол мөрний усыг бохирдуулж байгааг илрүүлнэ. «Хог ургамал, хорхой шавьж сөнөөх бодисын шинж чанар диоксинтой бараг адилхан байна. Өчүүхэн хэмжээний бодис ч аюултай. Түүнээс гадна амьд организмд нөөцлөгдөх шинжтэй. Хил дамнах гол мөрний ус хамгаалах тухай орос-хятадын хэлэлцээрийн хүрээнд мониторинг хийж байна. Хоёр талын комисс аюултай бодис хоёр талын нэгэнд нь ч хохирол учруулж байвал түүнийг хэрэглэхийг хориглох эрхтэй. Хамтрасан комисс энэ онд бичил биологийн үзүүлэлтээр усны шинжилгээ хийнэ. Гэдэсний өвчний нян бохир устай хамт Амар голд шилжсэн учир ариун цэвэр- тахалын судлалын алба энд усанд сэлэхийг хориглов. Оросын мэргэжилтнүүд Сунгари гол Амарыг хэр бохирдуулж байгааг илрүүлэх бодолтой байна гэж Айраксинен хэллээ. Амар голын бохирдлын ямар хувь хэмжээ Сунгарид ногдож байгааг мэдэх нь бидний хувьд чухал. Мэдээжээр үнэмлэхүй үзүүлэлтийг тогтоож чадахгүй. Сунгари гол Амар голд цутгаж орсны дараа нянгаар бохирдох үйл явцыг ажиглана» гэж Амарын сав газрын усны удирдах газрын орлогч дарга Айраксинен тэмдэглэн хэллээ. Хил дамнах гол мөрний усны бохирдолд гурван жилийн турш хийсэн мониторинг зохих үр дүнд хүрлээ. Экологчид нитробензол, хлорбензол гэх мэт бодисыг Амар Уссури хоёр голоос илрүүлж олсонгүй. Зилинь мужийн химийн заводын осолоос хойш 2005 онд ийн бодисыг илрүүлэх шинжилгээ хийж эхлэсэн. 2009 оны мониторингийн хөтөлбөрөөс эдгээр үзүүлэлтийг хассан байна. Хил дамнах гол мөрний ус оновчтой хэрэглэж хамгаалах Орос БНХАУ-ын засгийн газрын хоорондын хэлэлцээрт 2008 оны 1-р сард гарын үсэг зурсан юм. Хамтрасан комисс хүний эрүүл мэндэд хортой нөлөөлөх гол мөрний усыг бохирдуулахаас сэрэмжлэх зорилгоор ажиллаж байна.

<сонсох>