Цөмийн зэвсгээс ангижрасан бүсийн тухай гэрээ Төв Азид хүчин төгөлдөр боллоо. Хүүчин ЗХУ-ын БНУлс байгаад тусгаар тогтносон Казахстан, Киргиз, Тажикистан, Турменистан, Узбекситан улсууд гэрээнд нэгдсэн юм. Энэ нь урьд атомын зэвсэгтэй байсан бүс нутгийн цөмийн зэвсэггүй анхны бүс боллоо. Зөвлөлтөөс хойшхи орон зайд бий болсон улс орнууд хөрш зэргэлдээ орнуудад үлгэр жишээ болж байна. Цэргийн хөтөлбөрөөс татгалзаж атомыг энх тайвны зорилгоор хэрэглэх нь бүс нутгийн тогтвортой байдал, дэвшлийн баталгаа мөн. Энэ гэрээнд Семипалатинскад 2006 онд гарын үсэг зурсан нь тэмдэглүүштэй. Цөмийн зэвсэг турших зөвлөлтийн туршилтын талбар өнгөрсөн оны 80-д оны өмнө энд байсан. Тэр үед киргизийн нэрд гарсан зохиолч Чингиз Айтматовын санаачилгаар цөмийн зэвсэггүй бүс байгуулахын төлөө олон нийтийн хөдөлгөөн өргөжив. Айтматов хүсэл мөрөөдөл нь биелэлтэл нас нөгчсөн боловч хөдөлгөөнийг өрнүүлэхэд их үүрэг гүйцэтгэв. Таван талт хэлэлцээр бол Хойд тал бөмбөрцөгт Орос Хятад зэрэг цөмийн зэвсэгтэй хоёр улстай хил залгаа нутагт цөмийн зэвсэггүй бус байгуулах үр дүнтэй болсон гэж НҮБ-ын е.н. б. дарга Пан Ги Мун үүнтэй холбогдуулан тэмдэглэн хэллээ. Мөн адил бус Латин Америк, Номхон далайн бүс нутаг, Зуун өмнөд Азид байгаа бөгөөд 100 гаруй улсыг нэгтгэж байна. Бүр 1992 онд цөмийн зэвсэггүй статусаа зарлан мэдээлсэн Монгол Улсыг эдгээр таван улсад нэмвэл шинэ бус үнэхээр өргөн уужим талбайг хамарч байна. Цөмийн зэвсэг бүтээж байрлуулахаас татгалзах нь цөмийн эрчим хүчийг энх тайван зорилгоор хөгжүүлэхийг хориглоно гэсэн үг огт бишээ. Иймээс цөмийн туршилтыг бүх нийтээр хориглох тухай Гэрээгээр авсан үүргээ таван улс биелүүлэх баталгааны хэлэлцээр МАГАТЭ-тэй ойрын 18 сарын дотор байгуулна.Тэгснээр Төв Азид цөмийн зэвсгээс ангижрасан тогтвортой бус бий болно. Энэ нь Дунд Дорнодыг хамрах ёстой. Эндхийн цөмийн хүчин зүйл сүүлийн жилүүдэд дэлхийн хамтын нийгэмлэгийг түгшүүлэв. Энэ нь юуны түрүүнд Иранд хамаатай. Тус орны ураныг баяжуулах хөтөлбөрийг хоёр зорилгоор хэрэглэж болзошгүй гэж таамнасан. Иран өөрийг нь шүүмжилж буй АНУ, Израиль, ЕХ-г тайвшруулахын тулд цөмийн зэвсэггүй бүст багтвал зохино. Тэгснээр Тегеран атомын эрчим хүч энх тайван зорилгоор ашиглах хөтөлбөртөө анхаарлаа төвлөрүүлж бүс нутгийн бодлогод илүү идэвхтэй үүрэг гүйцэтгэж мэднэ. Тэр тусмаа ираны хөтөлбөр цэргийн шинжтэйг нотлосон баримт алга. Оросын ГХ-ийн дэд сайд Сергей Рябков үүнд анхаарлыг хандуулан ярихдаа «Мөн хөтөлбөрийг цэргийн зорилгоор ашиглаж болзошгүй хэмээн улс төр, дипломат бүлгийнхэн үзэж байна. Харин үүнийг харуулсан шинж тэмдэг одоогоор алга.Энэ агуулгаар бид МАГАТЭ-ийн ерөнхий захирал эль Брадейн сүүлчийн илтгэлийн дүгнэлтийг бүрэн дэмжиж байна» гэв. Олон улсын зан үйлийн нааштай чухал хүчин зүйл Төв Азид бий болсон. Илүү олон улс цөмийн зэвсэггүй бүст нэгдвэл олон улсын аюулгүй байдал улам бэхжих юм.

<сонсох>