“Нэгдсэн Орос улс” намын төр-улс төрийн клубын зохицуулагч Ирина Яровая намын доторх хэлэлцүүлгийн талбарт засгийн газрын төлөвлөгөөг хэлэлцэх явцыг тайлбарлахдаа ийнхүү мэдэгдэв: “Нэгдсэн Орос улс” намын төр-улс төрийн клубын хуралдааны үеэр засгийн газрын санал болгосон хямарлын эсрэг хөтөлбөрийг 3-р сарын 21-нд анх удаа хэлэлцсэн юм. Миний бодлоор энэ тохиолдлын хэрэг биш ээ. Учир нь засгийн газрын хөтөлбөрт улсын корпораци, иргэн, бизнес-нийгмийн ашиг сонирхолын тэнцвэрт байдлыг хангахад төрийн гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэхээр тусгажээ. Өөрөөр хэлбэл Орос улсын нийгэм, эдийн засгийн үйл явцын бүх төлөөлөл байна». Найман жилийн тэртээ Орос улсын тулгамдсан асуудал улс төрийн тогтворгүй байдал байсныг Ирина Яровая санууллаа. Өнөө үед дотоод улс төрийн тогтвортой байдал нь дэлхийн санхүү эдийн засгийн хямарлын нөхцөлд Орос улсын өрсөлдөөний гол давуу тал болж байна. Үүнээс гадна энэ найман жилд Орос улсад төр засаг олон нийттэй нээлттэй яриа хэлэлцээ хийх улс төрийн шинэ соёл тогтжээ. Ирина Яровая хэлэдээ: «Засгийн газрын хямарлын эсрэг хөтөлбөрийг олон нийтэд нээллтэй хэлэлцүүлэхээр мэдэгдсэн нь нэг талаас энэ үйл ажиллагаа нээлттэй, санал болгож байгаа арга хэмжээ зохистой, шалгарсан, стратегийн хувьд зөв болохыг илтгэж байна. Нөгөө талаас хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд төр засаг, нийгэм хүчээ нэгтгэхээс хамаарч байна. Өнөө үед иргэн, олон нийтийн байгууллага, байгууллагын идэвхтэй байр суурь, төр засгийн үр нөлөөтэй ажиллагаанаас эцсийн үр дүн хамаарч байна. Эцсийн дүнд Орос улс хямарлыг даван туулж, цаашид амжилттай хөгжих ёстой» гэж “Нэгдсэн Орос улс намын” төр-эх оронч клубын зохицуулагч тэмдэглэв. “Нэгдсэн Орос улс намын ” либераль клубын төлөөлөгчид энэ долоо хоногийн төгсгөлд хэлэлцүүлэгт оролцоно. Үүний дараа өөрчлөлт, нэмэлт оруулсан төлөвлөгөөг бүс нутгийн төлөөлөгчид оролцсон намын дээд зөвлөлөөр хэлэлцэнэ. Энэ мэт мэтгэлцээн улс төрийн бусад нам, олон нийтийн байгууллагын дунд болж байна. Ерөнхий сайд В.Путин шинжээч, олон нийтээр хэлэлцүүлсний дүнд хямарлын эсрэг арга хэмжээний хөтөлбөрийн тухай илтгэлийг 4-р сарын 6-нд Төрийн Думд танилцуулна.

<сонсох>