Ерөнхийлөгч Д.Медведев Сочид болсон биеийн тамир, спортыг хөгжүүлэх зөвлөлийн хуралдааны үеэр ийнхүү уриалжээ. Ерөнхийлөгчийн хэлснээр Орос улсад “Сочи-2014” олимпийн төслийн эхний шат болж, энэ онд олимпийн объектын өргөн хүрээтэй барилгын ажил эхэлнэ.Өвлийн олимпийн наадмын дэд бүтэц, объектыг барьж байгуулахад урьд байгаагүй их хүч чармайлт шаардлагатай. Олон улсын олимпийн хороонд хариуцлага хүлээж байгааг Д.Медведев үүнтэй холбогдуулан мэдэгдсэн билээ. “Сочи-2014” зохион байгуулах хороо Олон улсын олимпийн хороотой ажил хэргийн сайн харилцаа тогтоосон төдийгүй ОУОХ ажил хэрэг хэрхэн өрнөж байгаад бүхэлдээ сэтгэл хангалуун бөгөөд тэгээд ч энэ асуудал тухайн зорилтыг хэрэгжүүлэх үүрэгтэй бүх этгээд, тэнд байгаа бүх хүний байнгын хяналтанд байх ёстой юм. Ялангуяа санхүү, олимпийн наадмыг зохион явуулах зорилгод хуваарилж байгаа хөрөнгө мөнгөнд хяналт тавих ёстой» гэж Д.Медведев хэллээ. Ерөнхийлөгч 2014 онд Сочид болох өвлийн олимпийн наадамд бэлтгэхэд яамд хоорндын зөрчил, хүнд сурталыг арилгахыг шаардсан юм. Өнөөгийн байдлаар олимпийн 3 объект бараг бэлэн бөгөөд 26 объект барьж байгуулж байгаа, 110 объектыг барилгад бэлтгэх шатанд байна. Ерөнхийлөгчийн үзэж байгаагаар бүс нутгийн хөгжлийн яаманд энэ том төслийг хэрэгжүүлэхэд үйл ажиллагааг зохицуулах үүрэг ногдуулах хэрэгтэй. Казанид 2013 оны дэлхийн хоёр дахь удаагийн зуны Универсиадыг зохион байгуулагчдын өмнө мөн ижил төстэй бэрхшээл тулгарч байна гэж ерөнхийлөгч хэлсэн юм. Универсиадын тосгоныг барьж байгуулах, санхүүжилтийн механизмыг тодорхойлох, Универсиадын объектыг хангалттай хугацаанд барьж байгуулах зэрэг гурван чухал асуудлыг шийдэх шаардлагатай байна. Олимпийн объект барих газрыг хуваарилах, иргэдийг нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой нөхөн төлбөр олгох арга хэмжээ зэрэг хөндүүр асуудал ерөнхийлөгчийн анхаарлын гадна хоцорсонгүй. Иргэдийг эрүүлжүүлэх, идэвхтэй амрахад зориулж зуны, өвлийн төрлийн спорт, спорт, амралтын хүчтэй байгууллага байгуулах зорилт тавьсан юм. Д.Медведев хэлэхдээ: «Бид дэд бүтэц хөгжсөн, дэлхийн түвшний орчин үеийн амралт сувилалын байгууллага байгуулах ёстой. Гэхдээ экологийн бүх хэм хэмжээнд нийцэх бөгөөд нийгмийн салбарыг үүнээс дутахгүй хөгжүүлэх ёстой. Энэ хот Сочи хотынхонд, тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тав тухтай байх хэрэгтэй» гэлээ. Сочи зочломтгой хот цогц хөтөлбөрийг хэрэгжүүлж, боловсруулах нь чухал байна. Олимпийн төсөл Унивирсиадын адилаар нийт үндэстний төсөл юм. ОХУ-ын бүх субъект үүнийг амжилттай хэрэгжүүлэх сонирхолтой байх ёстой.

<сонсох>