Орос улсад цаг уурын дулааралт дэлхийн бусад орноос илүү хурдтай байна. Зуун жилийн дундуур агаарын дундаж температур 3-4 градусаар нэмэгдэнэ. ОХУ-ын нутаг дэвсгэрт цаг уурын өөрчлөлт, түүний үр дагаврын талаар Оросын ус цаг уурын газрын илтгэлд ийм таамаг оржээ. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведевийн зарлигаар өнгөрсөн жилээс 3-р сарын 23-нд цаг уурчдын мэргэжлийн баярыг тэмдэглэхээр тогтжээ. Энэ баярын тохиолдуулан цаг уурчид дээрх илтгэлийг боловсруулжээ. Цаг уурын дэлхийн өдөр болон Орос улсын ус цаг уурын албаны 175 жилийн ой энэ баярын өдөр давхцаж байна. Оросын ус цаг уурын газрын илтгэлд дурдсанаар цаг уурын шууд нөлөө өөрчлөгдөхгүй тохиолдолд агаарын температур илүү эрчимтэй нэмэгдэнэ. «Орос улсад сүүлийн 10 жилд дунд өргөрөгт агаарын температур дэлхийн дунджаас асар хурдтай өсч байна гэж Оросын ус цаг уурын газрын дарга Александр Бедрицкий мэдэгдэв. Энэ таамгаар 2050 онд агаарын дундаж температур 3-4 градусаас давж магадгүй байна». Энэ дулааралтын үр дагаврын нэг нь хур тунадасыг дахин хуваарилах явдал юм. Нутгийн өмнөд хэсэгт хур тунадас хангалтгүй байгаа тул ундны усаар гачигдаж магадагүй байна. Гол усны хөлөг онгоцонд бэрхшээл гарч болзошгүй. Мөнх цэвдгийн талбай багасч, хөрсний температур нэмэгдэж, нутгийн хойд хэсэгт ургац нэмэгдэнэ. Зуун хувь нарийвчлалгүй магадлалын таамаг юм. Ойрын ирээдүйн тухайд компьютерийн шинэ загварыг нэвтрүүлснээр цаг уурчдад илүү их боломж бүрдэнэ. Хур тунадастай газар гэсэн үгс ард хоцорно. Цаг уурчид бороо, цас орох газрыг 5-7, бүр 3 км зайн нарийвчлалтай тодорхойлно. Хоёр жилийн дараа цаг уурчид 2 км замд цаг уурыг нарийн тодорхойлно. Өнөө үед дэлхий дахинаа оросын ус цаг уурын ажиглалтын 9000 цэг, хүрээлэн буй орчны бохирдлын түвшинд ажиглалт хийдэг бараг 5000 орчим цэг байгаагаас 1300 нь цацраг идвэхжлийг хянадаг. Далай, тэнгисийн усанд Оросын ус цаг уурын газрын эрдэм шинжилгээ судалгааны 16 хөлөг онгоц ажиглалт хийж байна. Тус албаны мэдэлд эрдэм шинжилгээ судалгааны 17 хүрээлэн ажилладаг.

<сонсох>