Америкийн өмнөх засаг захиргаанаас хэрэгжүүлсэн эдийн засгийн үр ашиггүй бодлогын улмаас дэгдсэн дэлхийн өнөөгийн санхүүгийн хямарлаас гарахад Бразил, Орос, Энэтхэг, Хятад зэрэг /БОЭХ/ орнуудад онцгой найдвар тавьж байна. Олон улсын нэрд гарсан Мэрилл Линч компанийн санал асуулгын дүн үүнийг баталж байна. Санал асуулгын дүнгээс үзэхэд хөрөнгө оруулагчид дэлхийн ирээдүйн эдийн засгийн тухайд ихээхэн өөдрөг сэтгэгдэлтэй байна гэж Альберт Папоян тэмдэглэв. Хөрөнгө оруулагчид БОЭХ-ийн орнуудыг дахин сонирхож байна. БОЭХ-ийн орнууд сүүлийн жилүүдэд эдийн засгийн хөгжлийн хурдаар дэлхийд тэргүүлэх байр суурь эзэлж байгаа тул энэ зүй ёсны хэрэг юм. Эцэс төгсгөл нь хараахан үл харагдаж байгаа хямарал эдгээр орны эдийн засагт нөлөөлсөөр байсан, цаашид ч нөлөөлнө. Тиймээс Орос, Хятад, Энэтхэг, Бразил, Вьетнам болон бусад улс дэлхийн санхүү эдийн засгийн системд эрс өөрчлөлт хийх шаардлагатай байна гэсэн дүгнэлтэд хүрчээ. Орчин үеийн санхүүгийн системийг хөгжингүй орнууд цогцлуулсан тул энэ систем зөвхөн тэдэнд үйлчилж байна гэж Хятадын “Жэньминь жибао” төв сонинд тэмдэглэжээ. Бусад орны хувьд энэ систем худалдаа, үйлдвэрлэл, санхүү зэрэг олон улсын тавцанд өөрсдийн дүрмээ тулгах хэрэгсэл болсон юм. Санхүүгийн систем бүх орны ашиг сонирхолыг харгалзсан байх ёстой. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев хэлэхдээ: «Бид сонирхосон бүх талтай аль нэг салбарт дангаар ноёрхохыг үл зөвшөөрөх, харилцааны жинхэнэ ардчилсан загварыг байгуулна» гэлээ. Орос улс энэ чиглэлд “Их наймын бүлэг”, “ШХАБ”, Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын орнууд, БОЭХ-ийн орнууд зэрэг олон улсын байгууллагатай хамтын ажиллагаагаа идэвхжүүлнэ. Дэлхийн улс орнууд өнөөгийн дэлхийн санхүү-эдийн засгийн хямарлаас гарахад БОЭХ-ийн орнуудад найдлага тавьж байна. Энэ найдвар талаар болохгүй байгаасай гэж хүсч байна. Орос, Хятад, Энэтхэг, Бразилийн хамтын ажиллагаа нь холбогдох улс оронд болон дэлхий дахинаа тогтвортой байдал, хөгжлийг хангах ашиг сонирхолд нийцэж байна. Төгсгөлд нь эрхэм сонсогчиддоо хандан хэлэхэд энэ оны 6-р сард болох БОЭХ-ийн бүрэн хэмжээний дээд хэмжээний уулзалтад энэ байгууллагад багтдаг улс орнуудын хооронд худалдаа эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх тодорхой арга хэмжээг хэлэлцэнэ.

<сонсох>