ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга Александр Жуков олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагадаа дурдав. Александр Жуковын хэлснээр хямарлын эсрэг гол хэрэгсэл болох төсвийн параметрүүд үүнийг илтгэж байна. Орос улсад өнгөрсөн жилийнхтэй харьцуулбал төсвийн орлого дөрөвний нэгээр хорогдсон, харин зардлыг засгийн газар эсрэгээр төлөвлөснөөсөө илүү нэмэгдүүлсэн юм. Төр нийгмийн бүх үүргээ биелүүлэх ёстой тул үүнийг зүгээр нэг биелүүлэх бус зардлаа нэмэгдүүлнэ. «Бид тэтгэврийг дорвитой индексжүүлж байгаа. Энэ хямарлын эсрэг хөтөлбөрийн хамгийн өндөр өртөгтэй хэсэг байж болно. Тэтгэврийн дундаж хэмжээг инфляцаас нэлээд дээгүүр буюу 24 хувиар нэмнэ. Нийгмийн тэтгэврийн дундаж хэмжээ амжиргааны доод түвшинд хүрсэн тул төр засаг энэ жил чухал зүйл хэрэгжүүлж байна. Тэтгэврийн үндсэн хэсэг 42 хувиар нэмэгдэнэ» гэж Засгийн газрын дэд сайд мэдэгдэв. Александр Жуков нийгмийн үүргийг биелүүлэхийг цаашид өсөлтийн үндэс суурийг тавихтай холбож байна. Урьд Орос улсын эдийн засаг үндсэндээ экспортын бараа бүтээгдэхүүн, металл, нефтийн өндөр үнэд тулгуурлан өсч байсан бол одоо эдийн засаг үнийн ямар нэг хэлбэлзлээс үл хамаарч, тогтвортой байх дотоодын эрэлтэд тулгуурлана. «Юуны түрүүнд хүн амын худалдан авах чадварт тулгуурлаж байгаа тул нэг, хоёрдугаар зорилт нь шууд холбоотой юм. Дотоодын эрэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд, оросын байгууллага ажиллах боломж бүрдүүлж байна. Үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг дэмжих гурав дахь зорилт үүнтэй холбоотой байна» гэж Александр Жуков мэдэгдэв. Засгийн газрын дэд сайдын хэлснээр энэ нь ажлын байрыг хадгалж, ажилгүй болсон хүмүүст ажлын шинэ байр бий болгоно. Төр засаг амьдрах чадвартай байгууллагыг дэмжинэ. Тэдэнд хямарлын үеэр туслаад, тэд цаашид хэвийн ажиллана. Хямарлаас гарах үндэслэлтэй хөтөлбөр танилцуулсан хүмүүст тусламж үзүүлнэ. Засгийн газар амьдрах чадварыг хангах зорилт тавиагүй. Оросын аж үйлдвэрлэл, тосгон цаашдын үйл ажиллагааны нарийн, тодорхой төлөвлөгөөтэй байх нь чухал юм. Хямарлын эсрэг арга хэмжээг санхүүжүүлэхийн тулд засгийн газар засаг захиргааны бүрэлдэхүүн хэсэгт тухайлбал албан тушаалтнуудын зардал зэрэг төсвийн зардлын зарим хэсгийг бууруулахад хүрчээ. Үүнээс бий болсон хөрөнгөөр нэг сая ажлын шинэ байр бий болгох боломжтой гэж Александр Жуков мэдээлэв. Засгийн газрын санал болгосон хөтөлбөрийг олон нийтийн байгууллага, үйлдвэрчний эвлэлийн байгууллага, ажил олгогч зэрэг сонирхогч бүх талтай хэлэлцэнэ гэж Засгийн газрын орлогч Александр Жуков мэдээллээ. Хямарлаас гарахад бүгд эвлэлдэн нэгдэх хэрэгтэй. Тэгсэн тохиолдолд амжилтанд хүрнэ гэж Орос улсын Засгийн газрын орлогч дарга эцэст нь тэмдэглэсэн юм.

<сонсох>