Дэлхийн санхүүгийн хямарлын улмаас үүнийг эргэн хэлэлцэхэд хүрлээ. Үүний зэрэгцээ засгийн газар төсвийн шинэ хувилбарын үзэл санааг олон талаар тайлбарлаж байгаа хямарлын эсрэг арга хэмжээг ард нийтээр хэлэлцүүлэхээр шийдсэн юм. Хямарлын эсрэг төсвийн төслөөр зардлыг бууруулах бус нэмэгдүүлнэ. Төсвийн орлого өнгөрсөн жилийнхээс гуравны нэгээр хорогдоно. Төсвийн алдагдал 3 триллион рубль байна. Нийт орлогын бараг тал нь буюу ДНБ-ий 8 хувь юм. Төсвийн алдагдлыг нүүрс ус төрөгч худалдаснаас хуримтлагдсан нөөц буюу нөөцийн сангаас нөхөнө. Өнөөгийн нөхцөлд нөөц 2,5 жилд хүрнэ. Тэр үед төсвийн алдагдал багасч, зээлийн хүү буурах тул Орос улс гадаадаас зээл авна. Оросын банк, аж ахуйн нэгжийн гадаад өр сүүлийн гурван жилд 80 тэрбум доллароос 500 тэрбум долларт хүрсэн. Оросын банкууд бага хүүтэй урт хугацааны зээл олгох боломжгүй байсан тул үйлдвэрлэлээ хөгжүүлэхээр гадаадаас хөрөнгө авч байсан юм. Засгийн газрын таамгаар энэ жил зээлийн өрийг төлж барагдуулахад улс орны капиталын гарах урсгал 80 тэрбум доллар байна. Гадаад өрийг төлөхийн зэрэгцээ нүүрс төрөгчийн үнэ унасан нь оросын эдийн засагт нөлөөлсөн гадаад гол таагүй хүчин зүйл боллоо. Төр засаг гадаадаас зээл авсан бүх байгууллагад туслахгүй гэж засгийн газар мэдэгдэж байгаа тул өсөн нэмэгдэж байгаа зарлын ихэнх хэсгийг үүнд зориулахгүй. Мөн үр ашиггүй байгууллагад туслахгүй. Төсвийн зардлын ихэнх хэсэг хүн амд нийгмийн дэмжлэг үзүүлэх, дээд зэргийн технологийн салбарыг хөгжүүлэх, аж үйлдвэрийн гол байгууллагыг дэмжихтэй холбоотой. Гадаадад оросын бараа бүтээгдэхүүний эрэлт буурсан тул оросын бүтээгдэхүүний дотоодын эрэлтийг дэмжих үүднээс жижиг бизнесийг хөгжүүлэх, ажлын байрыг хадгалахыг хүн амд нийгмийн дэмжлэг үзүүлэх хэмээн хэлж байна. Олон нийтээр хэлэлцүүлэх хямарлын эсрэг хөтөлбөр нь хөрөнгийг хэд хэдэн чиглэлээр зарцуулах юм. Энэ бүх зардал эцсийн дүндээ байгууллага, хувь хүний орлогыг нэмэгдүүлэх ёстой. Нефть, хийн борлуулалт бус татварыг сонгодог хэлбэрээр цуглуулах нь санал болгож байгаа төсвийн гол зүйл байна гэж Засгийн газрын тэргүүн В.Путин хэлэв. «Төсвийн алдагдлыг нөхөхөд байгууллага, иргэдийн тогтмол төлж байгаа татвар буюу орлогын уламжлалт эх үүсвэр чухал үүрэгтэй. Ийм татвар түүхий эдийн байдалд төдий л өртөхгүй, тул төсвийн орлогыг тогтвортой хангаж байна» гэж В.Путин хэллээ. Татвараас зайлсхийсэн дурын оролдлогыг дорвитой таслан зогсооно хэмээн засгийн газрын тэргүүн анхааруулж байна. Хямарлаас гарахын тулд өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх, шинэ технологи нэвтрүүлэх ёстой гэж В.Путин үзэж байна. «Энэ үүргийн улмаас хүн бүр санал болгосон арга хэмжээг тайлбарлах ажилд оролцож байна. Өнөөгийн нөхцөлд энэ нэн чухал юм. Олон нийт, Оросын иргэд засгийн газар ямар арга хэмжээ санал болгож байгаа, ямар шалтгаантай болохыг ойлгох ёстой. Бид энэ асуудлаар тохиролцоонд хүрэх ёстой» гэж В.Путин онцлон тэмдэглэв.

<сонсох>