Ойрын үед илүү орлого олно гэж найдах хэрэггүй. Улсын төсвийг бүрдүүлэхэд иргэд, байгууллаг татвараа тогтмол төлөх нь чухал. В.Путин засгийн газрын хуралдааны үеэр мэдэгдсэн юм. Засгийн газар хямарлын эсрэг бүрэн багц арга хэмжээг анх удаа авч үзлээ. Орос улс татварын системээ сайжруулсаар байна. Өнгөрсөн оны хоёрдугаар хагаст татварыг бууруулсан. Энэ нь хямаралтай тэмцэх арга хэмжээний нэг юм гэж В.Путин хэллээ. Сүүлийн 10 жил улс орон орчин үеийн татварын системийг нэвтрүүлж байна. Тухайлбал татварын ачааллыг бууруулж, Европт хамгийн багад тооцогдох 13 хувийн орлогын татвар тогтоож, нийгмийн нэгдсэн татвар, нэмэгдсэн өртөг, ашгийн татварын хэмжээг бууруулсан. Үүний зэрэгцээ өнөөгийн нөхцөлд төр засаг бизнес эрхлэгчид татвараас зайлсхийж, санхүүгийн асуудлаа шийдэхийг оролдохгүй байхад хяналт тавих ёстой гэж В.Путин хэллээ. «Татвараас зайлсхийх бус өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх, шинэ технологи нэвтрүүлж, үйлдвэрлэлийг шинэчилсний дүнд хямарлаас гарах ёстой. Хямарлын үеийн саад бэрхшээлийг урьтал болгон татвараас зайлсхийх ямар ч оролдлогыг хамгийн дорвитой арга хэлбэрээр таслах зогсоох ёстой» гэж В.Путин онцлон тэмдэглэв. Татварыг бууруулснаар төр засаг энэ жил 400 гаруй тэрбум рубль дутуу авна хэмээн В.Путин сайд нарт санууллаа. Гэсэн ч төр засаг хямарлын нөхцөлд үйл ажиллагааг хөнгөвчлөх арга хэмжээ хэрэгжүүлнэ. Төсвийн нийт алдагдал энэ жил 3 триллион рубль байна. Энэ нь ДНБ-ийн 7 гаруй хувь хэдий ч, ерөнхий сайдын хэлснээр “их ч гэсэн дэндүү их биш” аж. Төсөв алдагдалтай байгаа ч, энэ жил төсвийн зардлыг бууруулахгүй. Юуны түрүүнд энэ нь нийгмийн хөтөлбөрийг санхүүжүүлэхтэй холбоотой гэж В.Путин тэмдэглэв. Тэр хэлэхдээ: «Хүн ам зүй, боловсрол, эрүүл мэнд, тэтгэвэр, инновацийн хөгжил, эх, үрстэй холбоотой хөтөлбөрийг дэмжих зэрэг юм. Энэ бол бидний тэргүүн зэргийн зорилт бөгөөд үүнийг өөрчлөхөөр хэлэлцэхгүй» гэлээ. Засгийн газрын хуралдааны төгсгөлд хямарлын эсрэг хөтөлбөрийг баталсан юм. Инфляцын эсрэг тэмцэх, рубль, хадгаламжид итгэх итгэлийг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээ байна. Хүн амын хэрэглээний барааны үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлэхийн эсрэг Холбооны монополийн эсрэг алба идэвхтэй тэмцэнэ. Үүнээс гадна хэрэглэгчийн эрэлтийг идэвхжүүлэхийн тулд банкны зээлийн өртгийг бууруулах арга хэмжээ авна. Хямарал дууссаны дараа төр засаг хямарлын эсрэг арга хэмжээний хүрээнд худалдан авсан аж ахуйн нэгжийн үнэт цаасыг худалдана. Хямарлын нөхцөлд төр засгийн зохицуулалт нэмэгдсэн нь гарцаагүй арга хэмжээ юм. Төр засаг оросын эдийн засагт хувийн өмчийн гүйцэтгэх үүргийг хязгаарлах бодолгүй байна гэж засгийн газарт мэдэгджээ.

<сонсох>