Орос, Белорус улс дэлхийн санхүүгийн хямарлыг даван туулах талаар төсвийн бодлогод авах арга хэмжээгээ уялдуулж, хэлэлцэж байна. Белорусын нийслэл Минск хотод өнөөдөр болох хоёр орны сангийн яамны хамтарсан хуралдаанд энэ сэдэв хамгийн чухал байна. Москва дэлхийн хямарлын үр дагаврыг даван туулахад хуучин зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан улс орнуудын түншүүдтэй хүч чармайлтаа нягт уялдуулж байгаа нь онцгой үйл явдал юм. Үүний өмнө хоёр орны ерөнхийлөгч Д.Медведев, Александр Лукашенко нар  орос улсын төрийн тэргүүний хотын захын өргөөнд уулзсан юм. Уулзалтын үеэр эдийн засгийн хамтын ажиллагааны хурдаа хямарлын нөхцөлд хэрхэн хадгалах асуудлыг хэлэлцсэн байна. Белорусын экспорт эрс буурсан, оросын үйлдвэрлэгчид хөрш орны зах зээлд төлөөллөө өргөжүүлэх сонирхолтой байна. Энэ зорилгоор Москва 2 тэрбум долларын хэмжээтэй хямарлын эсрэг, тогтворжуулах зээлийг Минскт олгожээ. Орос улс санхүү эдийн засгийн амаргүй байдлыг үл харгалзан түнш орнууддаа дэлхийн хямарлын үр дагаврыг арилгахад тусалж байгаа нэг жишээ энэ юм. ТУХН-ийн улсуудын хүрээнд хөрөнгийн үндсэн хэсгийг ОХУ бүрдүүлж байгаа Хямарлын эсрэг сан байгуулсан юм. Үүнээс гадна Москвад өнөөгийн байдлаар холбоотнууддаа шуурхай зээл олгох хэд хэдэн тодорхой шийдвэрийг авч үзэж байна. Улс төр, эдийн засгийн санал зөрөлдөөнийг үл харгалзан Украин улсад зээл олгож байна. Тусламжийн нийт багц 25 тэрбум долларт хүрч магадгүй байна. Хуучин зөвлөлтийн орон зайд хямарлын дараа улс орнуудыг хөгжүүлэх үндэс суурийг тавих тул энэ хөрөнгө зүгээр нэг салхинд хаясан мөнгө биш юм гэж Росбизнесконсалтингийн шинжээч Александр Яковлев манай радиод өгсөн ярилцлагадаа дурдсан билээ. «ТУХН-ийн орнуудын хамтын ажиллагаа сүүлийн үед, дэлхийн санхүүгийн хямарлын нөхцөлд ч эрчимтэй хөгжиж байна. Хуучин зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан олон орон хамтын ажиллагааны арга зам юуны түрүүнд эдийн засгийн хувьд нэгдэж, хямарлын эсрэг илүү хялбар тэмцэнэ. Хөрш олон орон Орос улсыг эдийн засгийн хямаралтай тэмцэхэд туслах бүтцийн таталцлын төв гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл хямаралтай тэмцэхэд шаардлагатай хамтарсан хүч чармайлтын төв юм. Орос улс үүнд хангалттай үр бүтээлтэй байр суурь эзэлдэг. Тус улс эдийн засгийн байдлыг тогтворжуулах үүднээс хөрш орнуудтай идэвхтэй хамтран ажиллаж байна хэмээн санхүүгийн шинжээч тэмдэглэсэн юм» гэж А.Яковлев хэллээ. Орос улс ТУХН-ийн түншүүддээ үзүүлж байгаа өөр тусламж нь хэтдээ улс төр, эдийн засгийн багагүй ашиг өгөх хөрөнгө оруулалт юм.

<сонсох>