Москвагийн Дорно дахины музейд болсон “Хүүхдүүд үлгэр зурж байна" олон улсын үзэсгэлэнгийн нээлт хүүхдийн дуу шуугиантай баяр болон хувирсан юм. Энэ үзэсгэлэнд ШХАБ-д багтдаг Орос, Казахстан, Хятад, Киргиз, Тажикистан, Узбекистан зэрэг орны залуу зураачдын 150 бүтээл тавьжээ. “Үлэгэрээр бие биенээ танина” энэ уриан дор ШХАБ-ын гишүүн 6 орны хүүхдүүд олон орны ардын үлгэрээс сэдэвлэсэн уран бүтээлийг 2005 оноос туурвижээ. Тэд зурж, барималаар бүтээл хийж, хайчилж, дуртай баатарынхаа хүүхэлдэйг бүтээж байв. Дашрамд үндэсний хувцасны онцлог, гоёл чимэглэл-хавсарга урлагийн уламжлалын онцлогийг мэдэж авсан. Уран зөгнөлт баатарыг дүрслэх, ан амьтны тухай үлгэрт хүүхдийн уран сэтгэлгээ их харагдаж байлаа. Ойн эзэн слав үндэстэн Леший хамгийн алдартай баатар болсон юм. Дэлхийн бүх орны залуу зураачдын дуртай хятадын домогт луу хүүхдүүдийн дуртай үлгэрийн баатаруудаас хоёрдугаар байрт оржээ. Төслийн зохиогч, сурган хүмүүжүүлэгч, урлаг судлаач Ирина Захаровын хэлснээр “Хүүхдүүд үлгэр зурж байна” аян Хятадад олон хүний сонирхолыг татсан байна. Арван мянга гаруй бүтээл цугласан үзэсгэлэнд хамгийн сүүлд ирүүлсэн бүтээлийг Ирина Захарова үзүүлж дуу алдахдаа, «Эртний үлгэрийн агуулгын талаар хүүхдүүд ямар их мэдээлэл солилцож байна вэ? Ямар сонирхолтой хэрэг вэ? Хятадын “сарны туулай” үүнийг орос хүүхэд зурсан. Энд Хятад хүүхдүүдийн “орос бүжгэн жүжгийн талаарх үлгэр”, “хунт нуур”-ын сэдвээр зурсан бүтээл байна. Хүүхдүүд үлгэрийн сэдвээр зурж, янз бүрийн соёлыг гүн гүнзгий, бүрэн судалж, мэдэх боломжтой». Орос улсад залуу зураачдын бүтээлийг тав дахь удаа үзүүлж байна. Нүүдлийн үзэсгэлэн хот, ШХАБ-ын орнуудад гарсан байгаа. Үзэсгэлэн гарсан газар бүрт олны сонирхолыг татаж байв. ШХАБ-ын дэмжиж байгаа хүмүүнлэгийн бүх санаачилгаас хүүхдийн төсөл “тэгш эрх, харилцан хүндэтгэх, хөгжих, харилцан танин мэдэх” олон улсын энэ байгууллагын гол үзэл санаанд хамгийн их тохирч байна гэж Орос-Хятадын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны төвийн удирдагч Сергей Санакоев үзэж байна. «Хүүхдийн хэл, тэдний зураг энэ бол бүгдэд ойлгомжтой хамгийн шилдэг хэл юм. Эрхэм дипломатчид наймайг уучилна биз ээ. Бид эв найрамдалтай оршин амьдарч, хамтран ажиллаж, хөгжихөд томчуудаас илүү хүүхдүүд өөр хоорондоо илүү сайн тохиролцож чадах байх» гэж тэр хэлэв. Нүүдлийн үзэсгэлэн тавдугаар сард Москвагаас хөдөлж, замд гарна. Энэ үзэсгэлэн Тажикистан, Энэтхэг, Монгол бусад оронд гарна.

<сонсох>