Монгол улс нууцлаг байдал, эртний түүхээр ямагт зураачдыг татдаг байсан. Улаан-Үдийн уран зургийн музейд одоо хоёр залуу зураачдын бүтээлийг тавьсан “Говийн ертөнц” үзэсгэлэн гарч байна. Музейн эрдэм шинжилгээний ажилтан Серафимова Очирова манай сурвалжлагч Ольга Ивановад ийнхүү ярьжээ. «Виктория Рабжаева болон Евгений Болсобев нарын хамтарсан үзэсгэлэн нь Говь цөлд аялсан уран бүтээлийн тайлан гэж хэлж болно. “Говийн Пленэр” олон улсын төслийн ачаар тэд Говьд аялсан. Орос, монголын 19 зураач өнгөрсөн оны 10-р сард 2000 км орчим урт цөлөөр аялсан. Төслийг Монголын зураач Цэвэгмид ахалсан. Тэр байгальд зураг зурах ажил, соёлын хөтөлбөрийг зохион байгуулж, ахуйн шаардлагатай нөхцлийг хангаж байсан. Буриадын зураачид 10 хоногийн турш цөлд аян замын тэмдэглэл хийж, хар зураг, судалбар зураг зурж, гэртээ ирсэн хойно зургаа зурж эхэлсэн. Зураг бэлэн болсны дараа музейд тэдний зургийг гаргасан. Үзэсгэлэнд Говийн зах хязгааргүй байгаль, үзэсгэлэнт байдлыг дүрсэлсэн зураг онцгой анхаарал татаж байв».
  

Зураачид Монголын талаарх сэтгэгдлээ бидэнтэй хуваалцлаа. Виктория Рабжаева ийнхүү ярьж байна. «Би Монголын гайхалтай Говь цөлд анх удаа очсон. Үзсэн бүхэн миний гайхширлыг төрүүлж байсан. Хад асгатай хэсэг, зах хязгааргүй уужим нутаг, цэв цэнхэр тэнгэр, нутгийн хүмүүсийн амьдралын хэв байдал гайхалтай байсан. Монголчууд биднийг халуун дотно сайхан хүлээж авсан. Миний бүх ажил байгалийн сэдэвтэй. Байгальд зураг зурсан. Зарим зургаа Монголд, заримыг нь гэртээ зурсан».
  

 Виктория Рабжаева газар дээр нь, Монголд үндсэндээ зураг зурж байсан бол Евгений Болсобев цөлд хар зураг, судалбар зураг зурж, гэртээ ирсэн хойноо зургаа зурсан юм. Тэрээр юу гэж ярисныг сонсоё: «Зураачид аливаа аялал ямагт шинэ санаа байдаг. Зураач урландаа ихэнх цагаа өнгөрөөдөг. Орчноо өөрчлөөд шинэ сэтгэгдэлтэй үлдэнэ. Байгаль дээр зураг зурна гэдэг сайхан ашиг тустай хэрэг. Өөр орон гэдэг бол үндэсний өнгө аястай байдаг. Монгол улс өөрийн өнгө будгаар миний сэтгэлийг татсан. Тийм өнгө будгийг хаана ч хараагүй. Чулуурхаг уул, асар том бул чулууг хараад би гайхсан. Уул, хад уйтгартай сэдэв байдаг. Үүнийг янз бүрийн зураач буулгасан байдаг. Монголчууд гайхалтай зочломтгой, сайхан сэтгэлтэй ард түмэн. Би Монголд дахин очиж, байгаль зурж, энэ орны давтагдашгүй гоо үзэсгэлэнгээс уран бүтээлийн онгод авахыг хүсч байна».

              

 

 <сонсох>