Foto http://www.muzcentrum.ru«ФИНИСТ БАЛАЛАЙКА» чуулга бол мэргэжлийн уран чадварын уламжлалт, уламжлалт бус талыг хослуулсан орос ардын урлагийн үлгэр жишээ билээ. Гайхамшигт өвөрмөц байдал, дуулж хөгжидэх бүтээлийн онцгой эвлүүлэг болон үндэсний уламжлалыг даган мөрдөхийн хамт шинийг байнга эрэх явдал чуулгын бүтээлч чадамжийг тодорхойлж байна. Орос ардын дуу, хамтлагийн гоцлон дуулагчдад зориулан бүтээсэн цөөхүүл хөгжим, түүнчлэн зөвлөлтийн ба оросын гадаадын хөгжмийн зохиолчдын сонгодог бүтээлийн эвлүүлэг «ФИНИСТ БАЛАЛАЙКА» чуулгын урын санд багтсан. Авьяаслаг удирдаач, хөгжмийн зохиолч, эвлүүлэгч Игорь Обликин «ФИНИСТ БАЛАЛАЙКА» чуулгын хөгжмийн удирдагч юм. Оросын хөгжим сонирхогчид түүнийг андахгүй. Хэдэн зэмсэг дээр тоглох хөгжимчид хамтлагийн бүрэлдэхүүнд орсон. «ФИНИСТ БАЛАЛАЙКА» чуулгын концерт бүр яруу сайхан шоу юм. Жүжигчдийн гоё тансаг хувцас хунар үндэсний өнгө аястай болгож байна. Игорь Обликин «ФИНИСТ БАЛАЛАЙКА» чуулгын урын сангийн тухай манай сурвалжлагчад ярихдаа: «Орос, белорус, украин ардын дуунуудаас аваад сонгодог бүтээлүүд манай урын санд байгаа.Их театрын гоцлон дуулагчид бидэнтэй хамт тоглодог» гэлээ. «ФИНИСТ БАЛАЛАЙКА» чуулга «РОМАНС» эмэгтэйчүүдын дууны хамтлагтай нягт хамтран ажиллаж байна. Хөгжимчид ховордсон бүтээл төдийгүй олонд түгсэн хосгүй эвлүүлэг урын сандаа багтаасан. «Уулан дээр гарах нь» гэдэг тийн нэгэн дууг сонсогчиддоо сонирхуулъя. «ФИНИСТ БАЛАЛАЙКА» чуулгынхан гадаадад нэг бус удаа аялан тоглов. Монголд ч тоглосон байна. Энэ тухай дэлгэрэнгүй ярьж өгнө үү. Обликин ярихдаа: «ФИНИСТ БАЛАЛАЙКА» чуулга төдийгүй ардын өөр хамтлагуудтай хамт тус улсад очиж тоглосон. Тэр үед 80-ад онд миний бие Пятницкийн нэрэмжит улсын орос ардын академик найрал дуучдын ардын зэмсгийн чуулгын ерөнхий удирдаач байсан. Манай хоёр орны соёл өөр өөр байгаа боловч хүмүүс манай концертийг их сонирхов. Нэгэн явдлыг дурдмаар байна. Бид Дархан хотод очлоо. Үзэгчид цугларав. Харин тэд юу болох болон бид ямар бүтээл хөгжимдөж дуулахыг мэдэхгүй байсан. Танхим зай муутай байв. Манайх шиг Соёлын ордон биш тууш сандалтай жижиг байранд тоглосон. Хагас цаг тоглосны дараа хүмүүс маш баярлаж сэтгэл хөдлөснийг өнөө болтол мартахгүй байна гэлээ.

<сонсох>