Радио бүтээж, депеш утас хүлээн авагч, дэлхийд анх удаа телефон утасны систем бүтээсэн юм. Нэрд гарсан эрдэмтэн Александр Поповын мэндэлсний 150 жилийн ойг Орос улсад тэмдэглэж байна. Нэрд гарсан эрдэмтэд энэ бүх ололт, амжилтыг гаргасан юм. Александр Попов 1859 онд Уралын нэгэн жижиг тосгонд, олон хүүхэдтэй гэгээнтний гэр бүлд төрсөн юм. Тэрээр балчир наснаасаа шинэ физик, цахилгаан техникийг сонирхож эхэлжээ. Ирээдүйн радио зохион бүтээгч тэрбээр Петербургийн их сургуулийг дүүргээд профессорын албан тушаалаас татгалзаж, Кронштатын Миннийн офицерын ангид физикийн багшаар ажиллахыг эрхэмлэжээ. Учир нь тус сургууль физикийн сайн тоноглолтой тэнхимтэй байсан юм. Энэ танхимд туршилтын судалгаа хийх боломжтой байжээ. Бодож байснаас илүү үр дүнтэй байсан юм. Санкт-Петербургийн улсын цахилгаан техникийн их сургуулийн Александр Поповын музейн захирал Лариса Золотинкина ярьж байна. Тэр хэлэхдээ: «Хамгийн гол нь 1895 онд цахилгаан соронзон цацралын индикатороос гадна цахилгаан соронзон долгионыг шууд дамжуулж, дараалан дохио хүлээж авах боломжой радио хүлээн авагчийг дэлхийд анх удаа зохион бүтээсэн юм. Энэ үе Александр Поповын оргил үе байсан. Дэлхийн анхны харилцаа холбооны системийг дэлгэрэнгүй өгүүлсэн нийтлэлийг 1895 оны 12-р сард Оросын физик химийн нийгэмлэгийн сэтгүүлд нийтэлсний дараа тэр өөрийн бүтээлээ дэлхий дахинаа бэлэглэсэн гэж хэлж болно»гэлээ. “Тодорхой зорилтыг шийдсэн төхөөргийн бүтэц түүний сонирхолыг татсан” гэж Музейн захирал Александр Попов тэмдэглэж байна. Эрдэмтэд зохиогчийн эрхийн бичиг авдаггүй байсан. Италийн эрдэмтэн Маркони жил хагасын дараа ийм төхөөрөг бүтээж, 1897 онд зохиогчийн эрхийн бичиг авч, уг төхөөргийг үйлдвэрлэж эхэлжээ. Харин түүний зохиогчийн эрхийн бичгийг зөвхөн Англид хүлээн зөвшөөрсөн юм. Дэлхийн бусад улсад Александр Поповыг ямагт радио зохион бүтээгч хэмээн үздэг байсан гэж Лариса Золотинкина төгсгөлд нь хэлэв.

<сонсох>