Foto http://www.government.ruОрос улсад ажлын айлчлал хийсэн Монгол Улсын ерөнхий сайд С.Баяр мөн ОХУ-ын засгийн газрын тэргүүн В.Путин нар 3-р сарын 17-нд Москва хотноо уулзлаа. Яриа хэлэлцээний үеэр хоёр талын хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудал тэр дундаа эдийн засгийн асуудлыг хэлэлцсэн юм. Уул уурхай, аж үйлдвэрийн бусад салбар, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах, хамтарсан компанийг хөгжүүлэхэд хамтран ажиллана. В.Путин, С.Баяр нар яриа хэлэлцээний үр дүнг Засгийн газрын хүлээн авах өргөөнд сэтгүүлчдэд мэдэгдэв.
    Юуны түрүүнд В.Путин Монгол Улсын ерөнхий сайдад Орос улсад ийм өргөн бүрэлдэхүүнтэй ирсэнд талархаж байгаагаа илэрхийлсэн юм. Хоёр тал харилцан итгэл, тэгш эрх, харилцан ашигтай байх зарчимд тулгуурласан орос-монголын түншлэлийг цаашид хөгжүүлэх байр суурьтай байгаа нь яриа хэлэлцээнээс харагдлаа гэж Орос улсын Засгийн газрын тэргүүн тэмдэглэв. Яриа хэлэлцээний үеэр худалдаа эдийн засгийн харилцаа, хөрөнгө оруулалтын асуудалд онцгой анхаарал хандуулсан нь зүй ёсны хэрэг юм. Учир нь дэлхийн санхүүгйи амаргүй нөхцөлд зөвхөн хамтын хүчээр нааштай үр дүнд хүрнэ. В.Путин яриа хэлэлцээний тодорхой асуудалд тогтож, хөдөө аж ахуйн салбараас эхэлсэн юм. «Монгол Улсад хөдөө аж ахуйг хөгжүүлэхэд зориулж 300 сая долларын хэмжээтэй зээл олгохоор тохиролцсон байна. Энэ зээлийг оросын техник, оросын бараа бүтээгдэхүүн худалдан авах, энэ оны тариалалт, мал аж ахуйг хөгжүүлэхэд ашиглана. Бид үндэсний валют рубль, төгрөгөөр худалдаа эдийн засгийн үйл ажиллагааг явуулах боломжийг ярьсан. Орос-монголын уламжлалт харилцаа эдийн засгаар хязгаарлагдахгүй гэж В.Путин тэмдэглэсэн юм. Хүмүүс, соёл, эрдэм шинжилгээ, боловсрол, хүмүүнлэгийн бусад харилцаа онцгой ач холбогдолтой билээ. Оросын ерөнхий сайд үүнтэй холбогдуулан хэлэхдээ: «Энэ жилээс Монголын 230 залуу оросын их дээд сургуульд суралцана. Оросын их дээд сургуульд суралцах монгол оюутны тоог бид нэмсэн. Монгол Улсын Батлан хамгаалах салбарт боловсон хүчнийг үргэлжлүүлэн бэлтгэнэ». В.Путин 1939 оны дурсгалт үйл явдалд анхаарал хандууллаа. Тэрээр хэлэхдээ: «Энэ жил манай хоёр ард түмэнд чухал үйл явдал болох Халх-Голын ялалтын 70 жилийн ойг тэмдэглэнэ. Орос улс, болоод Монгол Улсад манай ерөнхий түүхийн баатарлаг хуудсын дурсгалыг хадгалж байна. Наймдугаар сард энэ ойн арга хэмжээнд өргөн хүрээтэй улсын арга хэмжээ авахаар төлөвлөсөн». Яриа хэлэлцээний үеэр өргөн хүрээтэй дорвитой төлөвлөгөөг тэмдэглэж, үүнийг хэрэгжүүлэх нь орос, монголын ард түмний ашиг сонирхолд нийцээд зогсохгүй, бүс нутгийн болон олон улсын чухал ач холбогдолтой юм. Тэгэхлээр талууд санаж бодсоноо амьдралд хэрэгжүүлэхийн тулд бүх хүч чармайлтаа тавих бодолтой байна. Ерөнхий сайд С.Баяр Монгол Улсын төрийн тэргүүний сонгуулийн өмнө Орос улсад айлчилж байгааг тэмдэглэллээ. Тэрээр монгол анд нөхөддөө, сонгуулийг аммжилттай зохион явуулахыг ерөөгөөд, сонгууль цаашид Монголын тогтвортой, ардчилсан хөгжилд нөлөөлнө гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн юм.
    С.Баяр юуны түрүүнд Москвад ийм өргөн бүрэлдэхүүнтэй ирж, хамтын ажиллагааны асуудал, ирээдүйг хэлэлцэх боломж олгосонд В.Путинд талархасан юм. Тэрээр цааш ярихдаа: «Яриа хэлэлцээ амжилттай, уламжлалт нөхөрсөг уур амьсгалд болж өнгөрснийг онцлон тэмдэглэхийг хүсч байна. Бид манай хоёр ард түмний найрамдал, сайн хөргшийн харилцааг дахин баталлаа. Стратегийн түншлэлийг хөгжүүлэхэд онцгой анхаарал хандуулж, манай хоёр орны бүх талын хамтын ажиллагааг хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв. С.Баяр цааш хэлэхдээ: «Манай хоёр орны цэрэг, цэрэг-техникийн хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгааг би сэтгэл хангалуун тэмдэглэмээр байна. Зэвсэгт хүчин, зэвсгийг шинэчлэх, манай орны цэргийн боловсон хүчнийг бэлтгэхэд ОХУ бидэнд тусалж байгаа. Бид В.Путинтай эдийн засгийн бүх салбарт юуны түрүүнд Улаанбаатар төмөр зам компани зэрэг тээврийн дэд бүтцийг хөгжүүлэхээр тохиролцлоо. Бид “Оросын төмөр зам” компанитай хамтран хамтарсан компани байгуулахаар тохиролцлоо. Монголын байгалийн нөөцийг ашиглах, Монгол Улсын нутаг дэвсгэрт хөрөнгө оруулалтын томоохон төсөл хэрэгжүүлэх талаар тохиролцсон юм» гэлээ. Монгол Улсад 300 сая долларын зээл олгосон тухайд С.Баяр хэлэхдээ: «Яриа хэлэлцээний төгсгөлд “Россельхозбанк”-аас хөнгөлөлттэй зээл олгох тухай меморандумд гарын үсэг зурлаа. Энэ зээлийг хэсэг хэсгээр олгох бөгөөд энэ жил зээлийн талыг авна гэж бодож байна. Юуны түрүүнд тариалалтыг хангах нь чухал юм. Оросын хөдөө аж ахуйн техникийг худалдан авах, үр тарианы материал, эрдэс бордоо худалдан авах сонирхолтой байна. Өнгөрсөн жил бид атар газрыг эзэмших засгийн газрын хөтөлбөр хэрэгжүүлсэн. Хөтөлбар үр дүнгээ өгч байна. Бид оросын ажил нэгт нөхдийн тусламжтайгаар энэ хөтөлбөрийг амжилттай дуусгах бодолтой байна. Энэ оны зургаадугаар сард бид Улаанбаатар төмөр зам компани байгуулагдсаны 60 жилийн ойг тэмдэглэнэ. Үүнтэй холбогдуулан В.Путиныг энэ үеэр Монгол Улсад айлчлах урилгыг дахин баталж байна. Ерөнхийлөгч В.Путин айлчилснаас хойш 9 жил болж байна. Тэр үед өвөл, хүйтэн байсан. Зургаадугаар сард цаг агаар сайхан байдаг. Манай ерөнхийлөгч Халх Голын ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан ойн арга хэмжээний үеэр Монгол Улсад айлчлах урилгыг ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведевт дамжуулсан». С.Баяр төгсгөлд нь Монгол, Оросын хамтын ажиллагаа төдийгүй олон улсын тавцан болон бүс нутгийн хэмжээнд, ШХАБ болон НҮБ-ын хүрээнд хамтран ажиллах асуудлыг хэлэлцлээ. Яриа хэлэлцээний үеэр талууд глобалчлал, бүс нутаг, улс орнууд улам харилцан хамааралтай болж байгаа нөхцөлд санал зөрөлдөөн, хямарлын байдлыг дипломат яриа хэлэлцээний хэрэгслээр, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шийдвэрийн үндсэн дээр олон улсын хууль эрхийн хэм хэмжээнд нийцүүлэн чанд зохицуулах ёстой.

<сонсох>