Оросын их дээд сургуулийн 250 мянга гаруй оюутан зөвхөн өнгөрсөн онд барилгын отрядуудад нэгдэж ажиллав. Төрөөс ашиг тустай санаачилгыг дэмжинэ. Оюутны барилгын отрядуудыг төсвөөс санхүүжүүлж барилгын буюу өөр төрлийн ажил хийх гэрээ авч байна. Анхны оюутны отрядыг байгуулах шийдвэр бүр 1958 онд гаргажээ. Москвагийн УИС-ийн оюутнууд тэр үед шинэ санал дэвшүүлэв. Нийслэлийн залуучуудын саналыг бусад бүс нутаг дэмжсэн. Оюутны отрядыг хаа сайгүй байгуулж эхэллээ. 13 сая орчим хүн Бүх холбоотын оюутны отрядад 1959 оноос 1985 оныг дуустал нэгдэж ажилласан юм. Оюутнууд Байгал Амарын төмөр зам, Волжский автомашины завод, Норильскийн уул уурхайн комбинат гээд томоохон олон барилга байгууламж барихад оролцов. Тэртээх сайхан санаачилгыг сэргээхээр шийдвэрлэв. Зөвлөлт засгийн үеийн хагас зуун жилийн тэртээх санаачилга өнөөгийн залуучуудын сонирхолыг татав. Тэр тусмаа улирлын хар ажил хийх хүмүүс одоо хэзээ хэзээнээс их шаардагдаж байна гэж Улсын Думын дэд дарга Светлана Журова тэмдэглээд «Эдүүгээ залуучууд оюутны отрядад нэгдэж ажиллахыг их сонирхож байна. Тэд Сочи ба Красноярск хязгаарт ажиллаж Ленинградын АЦС барихад оролцсон юм. Оюутны барилгын отрядын бүх оросын холбооны гишүүдтэй Улсын Думд уулзлаа. Залуучууд хямралтай тэмцэх арга хэмжээг оролцуулан барилгачин ба өөр мэргэжлийг өөрсдөд нь санал болгож ажиллуулахыг санаачлав. Тухайлбал зуны улирал галт тэрэгний үйлчлэгч буюу зуны чийрэгжүүлэх зусланд сурган хүмүүжлэгчээр ажиллана. Залуучуудад олон төрлийн ажил санал болгож болно. Энэ нь барилгын отрядуудад нэгдсэн оюутнууд зөвхөн барилгын ажил хийхгүй гэсэн үг» гэлээ. Барилгын отрядууд орчин цагийн Орост илүү их шаардагдаж байна гэж Светлана Журова үзэж байна. Оюутнууд эвсэг хамт олноороо нэг үеийнхтэй ажиллах дуртай байна. Тэд нийгэмд ашиг тустай ажил хийж, олон гишүүнтэй хамт олноороо ажиллаж байна. Үүнд ямар нэг улс төрийн далд шалтаг алга. Нэгдүгээр ангийн оюутан Татьяна Андрей хоёр өнгөрсөн онд барилгын ажил анх удаа хийж хотын нэгэн хороололд орон сууцны байшин барихад оролцсон байна. Залуучууд ажиллаж олсон рубль юу гэдгийг одоо мэдэж байна. Олонхи залуучууд барилгын отрядад ажилласныхаа дараа илүү бие даах чанартай, арвин туршлагатай болсон . Зүгээр суухаас ажилласан нь дээр. Ажиллавал бие чийрэгжүүлж мөнгө олж болно гэж дээрх хоёр оюутан хэллээ. Орост барилгын отрядын хөдөлгөөн их ирээдүйтэй. Залуучууд мөнгө олж төдийгүй нэг ангийнхтайгаа хамт цаг ашигтай өнгөрүүлж хамтын хөдөлмөрт оролцож байна. Ажил сонгож авах үеэр залуучуудын ашиг сонирхолыг хамгаалж буй чухам оюутны байгууллага, үйлдвэрчний эвлэл ажлыг зохион байгуулж байгаа нь чухал юм. Харин ажиллахыг хэн ч албадахгүй. Оюутнууд барилгын отрядад ажиллахын оронд өөр ажил хийж эсвэл зүгээр л амарч мэднэ.

<сонсох>