Д.Медведев зохих зарлигт гарын үсэг зурсан төдийгүй, мөн хөтөлбөрийн зорилгыг тодруулсан сэдвүүд Кремлийн сайтад гарсан байна. Төрийн аппаратын чанарыг сайжруулах нь гол зорилго юм. Хөтөлбөрийг 2013 он хүртэл тооцоолжээ. Энэ завсар түшмэдийг үйл ажиллагаагаа илүү өндөр түвшинд гаргахад зоригжуулах шинэ хууль тогтоомж боловсруулна. Төлөвлөсөн арга хэмжээнүүд түшмэдэд итгэх иргэдийн итгэлийг бэхжүүлнэ. Юуны түрүүнд хууль сахиулах системд итгэх итгэлийг бэхжүүлэх ёстой гэж ерөнхийлөгчийн дэргэдэх академийн профессор Татьяна Илларионова үзэж байна. «Эдүгээ төрийн удирдлага юуны түрүүнд хууль сахиулах олон байгууллагад маш иргэдууы гомдол их ирж байна. Хүмүүс цагдан сэргийлэх байгууллагын ажил болон мөрдөн байцаах ажиллагаа түүнчлэн прокурорын газрын ажлын зохион байгуулалтад дүргүйцэж байна. Хууль сахиулах албаны тухай хуулийг батлах нь зайлшгүй чухал. Хуулийн баримт бичиг оросын хууль сахиулах байгууллагын болон энэ хүүрээнд ажиллаж буй түшмэдийн үйл ажиллагааг нарийн уялдуулан зохицуулах ёстой. Манайд цэргийн шинэчлэл үргэлжилж байна. Цэргийн алба хаах тухай хууль орчин цагийн шаардлагад нийцэх ёстой» гэж Илларионова хэллээ. Тодорхой түшмэлийн үйл ажиллагааг цэгцлэх нормативын баримт бичгийг батлах ёстой. Эдүгээ эдгээр баримт бичиг ёс төдий шинжтэй. Төрийн өмнөөс алба хааж буй хүмүүсийн үүрэг, эрх түүнд тусгалаа олно. Харин одоогоор түшмэлийн эрх үүрэг, ажлын үр дүнтэй холбоотой биш. Төрийн удирдлагын үйл ажиллагааны эцсийн бүтээгдэхүүн гэгч тодорхой биш байна. Энэ бүтээгдэхүүн гэгч нийгэмд хэр тустайг яаж хэмжиж, тогтоох вэ? Иймээс албан тушаалыг цэгцлэх нь бүх системиийн шинчлэлийн бүрэлдэүүн нэг хэсэг юм. Инновацийн технологи нийгмээс төрийн аппарат ба тодорхой түшмэлийн ажилд тавих хяналтыг сайжруулж, улмаар нийт олны итгэлийг бэхжүүлнэ. Орчийн цагийн мэдээллийн ертөнцийн нөхцөлд төр иргэний хоорондын зам харилцаа илүү үр ашигтай, түргэн, ил тод байх ёстой. Төрийн аппаратын бүрэлдэхүүнд илүү олон залуу хүнийг ажилуулах нь үүнд тус дөхөм үзүүлнэ. 30 нас хүртэлх түшмэдийн тоо хоёр дахин нэмэгдэнэ.

<сонсох>