Тэрээр мягмар гаригт өөрийн дүрс бичлэгийн блогт тулгамдсан нэг асуудлаар анх удаа мэтгэлцэв. Нийтийн спортыг хөгжүүлэх сэдвээр оросын ард түмэнд хандсан тайлбарт ийнхүү хариулсан юм. Төрийн тэргүүний интернет тэмдэглэл хагас жил болж байна. Интернет хэрэглэгч 14 мянга гаруй хүн энэ блогийг сонирхож, ерөнхийлөгчийн 8 дүрс бичлэгт тайлбар үлдээжээ. Интернет хэрэглэгчидтэй шууд ярилцаж эхэлсэн блог хөтлөгчдөд Д.Медведев анх удаа ийнхүү хариулжээ: «Бид 10-р сарын 7-оос видео дүрс бичлэгийг тогтмол нийтэлж эхэлснийг та мэдэх үү? Эрхэм анд нөхөд та бүхний хүссэнийг бид биелүүлэхэд бэлэн байна гэж өнөө үед үзэж байна. Энэ нь юуны түрүүнд тайлбар байрлуулахтай холбоотой санал юм. Та энэ дүрс бичлэгийн блогт тайлбар үлдээж, хүссэнээ хэлж болно гэж би найдаж байна. Би сонирхон уншина гэж орос улсын төрийн тэргүүн хэллээ». Орос улсад олон нийтийг хамарсан спорт хөгжүүлэх сэдвийн хэсэгт Д.Медведев интернет хэрэглэгчийн үлдээсэн тайлбарт анх удаа хариуллаа. Энэ нь хамгийн их алдартай сэдэв юм. 1105 хүн санаа бодлоо бичсэн байна. Улс оронд олон нийтийн спортыг хөгжүүлэх, амралт, соёлын тухай хоёр сарын өмнөөс бид ярьж эхэлсэн. Би байр сууриа илэрхийлж, та бүхэн сэдвийг үргэлжүүлнэ. Блогийг идэвхтэй сонирходог болох нь ажиглагдсан гэж Орос улсын ерөнхийлөгч интернет талархажээ. Хямарлын үед энэ чухал биш асуудал гэж хэлж байгаа хүмүүст Д.Медведев дараах зүйлийг сануулж байна. Нэгдүгээрт хямарлын янз бүрийн хүчин зүйлийг блогт төдий л идэвхтэй хэлэлцдэггүй юм. Хоёрдугаарт ямар ч хүнд байсан эдийн засаг мөчлөгтэй, хямарал ирээд, явдаг. Блогчүүдийн хэлээр Д.Медведев рунетийн хамгийн дээгүүр тушаалын “ухаалаг” хэрэглэгч гэнэ. Ард иргэдтэй энэ хэлбэрээр харилцах нь оросын ард түмэнтэй ийм маягаар эргэх холбоо тогтоосон төрийн тэргүүний хувийн санаачилга юм. Д.Медведев дүрс бичлэгийн блогтоо сэтгэл түгшээсэн асуудлын талаар сонирхолтой, ойлгомжтой хэлбэрээр ярьдаг. Тэрээр видео дүрс бичлэгийн шалтгаан, хугацааг өөрөө сонгодог. Үүний өмнө ерөнхийлөгч хэлэх үгээ бичдэг бөгөөд цээжилдэггүй, техникийн тусламж авдаггүй байна. Хэлэх үг бүр 5 минут орчим үргэлжилдэг бөгөөд давтан бичдэггүй аж.

<сонсох>