Орос Хятад хоёр улс террортэй тэмцэх ээлжит хамтрасан сургууль явуулах гэж байна. Сургууль Зуун-Хойд Хятадад энэ онд болно. Талууд бүс нутагт шинэ аюул дайралт тулгарсаны хариуд авах хамтрасан арга хэмжээг сургуулилах юм. Хоёр орны цэргийнхэн энэ талаар тодорхой хэмжээний туршлагатай. Террортэй тэмцэх анхны сургууль Орос Хятадын нутаг дэвсгэрт бүр 2005 оны 8-р сард болсон билээ. Сургуулийн нааштай дүн ШХАБ-ын өөр гишүүн Казахстан, Узбекистан, Киргиз, Тажикистан улсуудын цэргийн дарга нар анги нэтглүүдийг оролцуулсан 2007 оны мөн адил сургуулийн суурь болов. Терроризм бол дэлхийд ХХ1 зуунд тулгарсан нэгэн аюул дайралт билээ. Орос Хятад болон ШХАБ-ын бусад орнууд бүс нутгийн байдлыг тогтворгүй болгож буй голомтын нэг Афганистанд ойрхон оршдог. Чухам афганистаны нутаг дэвсгэрээс лалын хэт даврагч үзэл бус нутгийн улс төрийн үйл явцад нөлөөлж байна. Түүнчлэн дэлхийн мансууруулах бодисын томоохон үйлдвэрлэгчийн нэг Афганистанаас л ийм бодисыг улс дамнан тархааж байна. Мансууруулах бодистой тэмцэх хүрээнд хамтран ажиллах тухай засгийн газарын хоорондын хэлэлцээрт Кабулд гарын үсэг зурсан нь орос-афганистаны хэлэлцээний гол дүн боллоо. Тухайлбал мансууруулах бодистой тэмцэх афганистаны мэргэжилтнүүдийг Орос Улсад бэлтгэхээр хэлэлцээрт заажээ. Москва афганистаны асуудлыг шийдвэрлэхэд чиглэгдсэн олон улсын хүчин чармайлтыг дэмжиж туслах шинэ механизмыг түншүүд түүний дотор НАТО-гийн орнуудтай хэлэлцэх бодолтой байна гэж ОХУ-ын ГХ-ийн сайд Сергей Лавров мэдэгдээд «ШХАБ-ын ивээлийн дор Москвад 3-р сарын 27-нд зарлан хуралдуулах бага хурал эн замаар ойрын үед хийх ээлжит алхам болно. Бага хуралд оролцогчид терроризм болон Афганистан ба түүний тойрны байдалтай холбогдон учирсан мансууруулах бодисын аюултай тэмцэх асуудлыг авч үзэж хэлэлцэнэ. ШХАБ-ын бүх гишүүн болон тус байгуулагын ажиглагчийн статустай орнуудаас гадна их найман бүлгийн ба бусад хэдэн улс түүнчлэн НУБ, Европын аюулгуй байдал хамтын ажиллагааны байгууллага, Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага, НАТО эвслийн удирдагчдыг бага хуралд оролцохыг урив» гэж С.Лавров хэллээ. Ийм нөлөө бүхий форум Афганистаны байдлыг хэвийн болгоход туслах шийдвэр гаргаж мэднэ. Энэ нь юуны түрүүнд терроризм, мансууруулах бодисын аюултай тэмцэх хүрээнд дэлхийн хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтыг нэгтгэхэд хамаатай.

<сонсох>