Foto http://www.government.ruТэрээр Москвад Монгол Улсын ерөнхий сайд Санжаагийн Баяртай уулзаж, Орос ялангуяа эдийн засгийн хүрээнд Монголтой харилцаа хэрхэн хөгжиж байгаад сэтгэл ханамжтай байгааг тэмдэглэв. Хоёр орны бараа гүйлгээ 1 тэрбум доллароос хэтрэснийг оросын ерөнхий сайд дурдаад энэ нь муу биш үзүүлэлт гэв. Эдүүгээ төлөвлөгөөг хэрэгжүүлж, худалдаа-эдийн засгийн хэлхээ холбоог тал бүрээр хөгжүүлэх нь хоёр талын харилцааны гол зорилт гэж тэрээр онцлон тэмдэглэв. Оросын ерөнхий сайдын ярьснаар бол Орос Монгол хоёр улс эдийн засгийнхаас гадна хүмүүнлэгийн хүрээнд харилцааг сайн хөгжүүлж байна. Орос Монгол хоёр улс Халх голын ялалтын 70 жилийн ойг 2009 онд тэмдэглэхийг тэрээр дурдав. Энэ нь бидний улс дундын харилцааны тэмдэгдэлтэй үе гэж засгийн газрын тэргүүн хэллээ. Орос Монголын хооронд олон арван жилийн турш онцгой хосгүй стратегийн түншлэлийн харилцаа төлөвшин хөгжиж ирсэн гэвэл хэтрүүлэг болохгүй биз гэж Путин тэмдэглэн хэллээ. Монгол Улсын ерөнхий сайд Санжаагийн Баяр хоёр талын хамтын ажиллагааны тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж, хамтрасан төлөвлөгөөг тодруулж, шинэ төслүүдийг авч үзэхэд бэлэн байгааг илэрхийлэв. Бид хамтрасан ашиг сонирхолыг тодруулж урагш ахиж мэднэ. Манайд шинэ олон хүрээ бий гэж С. Баяр тэмдэглэв. Монгол Улсын ерөнхий сайд дэлхийн санхүү-эдийн засгийн хямралыг хөндөж яриад нийтийн гай Орос Монгол хоёр улсыг нэгтгэж нягтруулах ёстойг тэмдэглэлээ. «Бид арвин туршлага, уламжлалтай. Бие биеэдээ туслаж эдийн засаг, санхүүгийн хямралаас хамтын хүчээр гарч мэднэ гэдэгт С.Баяр итгэж байна. ОХУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Борис Говорин, Засгийн газар хоорондын орос-монголын комиссын оросын хэсгийн дарга тээврийн сайд Игорь Левитин нар уулзалтад оролцов.

<сонсох>