“Оросын дуу хоолой” радиогийн долоо хоног тутмын “Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлгийг дамжуулж байна. Уламжлал есоор захидлын тоймоос эхэлье. Бид Халх Голын тулалдааны 70 жилийн ойд зориулсан асуулт хариултын уралдаанд багагүй захидал хүлээж авлаа. Дорнод аймгийн Баян-Уул сумын Б.Баяр, А.Насанцэцэг, Төв аймгийн Баянчандамань сумын З.Зэнзэд, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын иргэн Ц.Лувсандорж, Өмнөговь аймгийн Ё.Бямбажав, Улаанбаатар хотын оршин суугч С.Дагвадорж, Дархан-Уул аймгийн Дархан сумын Ч.Дорж, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Д.Мөнхбаяр зэрэг олон сонсогч хариулт илгээжээ. “Манай ахмад үе дэлхийн хоёрдугаар дайн, Халх голын тулалдааны тухай илүү их мэдэнэ гэж тэр бичсэн байна. Монгол, оросын ард түмний ах дүүсийн найрамдал, хамтарсан амьдралд шууд оролцож байгаа бүхэн нь асуулт хариултын уралдаанд бүрэн, өргөн хүрээтэй хариулах боломж олгож байна”. Манай эртний сонсогч Б.Торхүү асуулт хариултын уралдаанд мөн оролцжээ. Тэрээр захидалдаа: “Халх Голын тулалдаанд бэлтгэж байгаа энэ үед бидэнд эрх чөлөө олгохоор амиа өргөсөн орос, монголын охид, залуучуудыг дурсаж байна. Тэр тулалдаанд оролцсон хүмүүсийн зургийг зурж, хүүхдүүддээ үзүүлж байна”. Хөвсгөл аймгийн Мөрөн хотын манай байнгын сонсогч Д.Равдансамбуу бидэнд асуулт хариултын уралдаанд сонирхолтой, дэлгэрэнгүй хариулт илгээжээ. Үүнээс гадна бид түүнээс “Дурсгалт гол” шүлэг хүлээж авсан юм. Д.Равдансамбуу танд захидал илгээсэнд их баярлалаа. Халх голын тулалдааны 70 жилийн ойд зориулсан асуулт хариултын уралдаан оролцсон бүх сонсогчиддоо бид маш их талархаж байна.
   Одоо хөгжмийн завсарлага авцагаая. Бид Т.Шийлэгдамбын хүсэлтийг дуртая биелүүлье. Тэрээр ээждээ зориулж дуу захиалжээ. Стас Пьеха “алганы зураас” дуу дуулна.
   “Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлгээ үргэлжлүүлж байна. ОХУ-ын Тувагийн бүгд найрамдах улстай хиллэдэг Завхан аймагт тус бүгд найрамдах улсын засгийн газрын нэгдүгээр орлогч Шолбан Иргиттийн ахалсан төлөөлөгчид мах нийлүүлэх талаар тохиролцлоо. Оросын хөдөө аж ахуйн хяналтын газар 3 мянган тонн ясгүй үхрийн мах, 5 мянган тонн адууны махыг Монгол Улсаас авахыг зөвшөөрсөн байна. Монголоос мах оруулахыг зөвхөн Чита муж, Буриадад зөвшөөрсөн байсан юм. Туватай хил залгаа Монголын нутагт шүлхий зэрэг малын гаралтай халдварт өвчин гарсан тул Оросын тус бүгд найрамдах улс олон жилийн турш импортлогчдын жагсаалтад багтаагүй юм. Тувагийн бараг бүх бод малыг шүлхийн эсрэг вакцинд хамруулсан тул энэ жил байдал өөрчлөгдөнө. Тувагийн аж ахуй эрхэлдэг субъектууд 20 мянган толгой сайн үржлийн мал, 30 мянган толгой таваарын бог мал, 20 мянган адуу авахаар төлөвлөж байна. Монголын түншүүдтэй аж:иллаж байсан туршлагатай “Урианхай” компани оросын талын төслийн оператороор ажиллаж байна. Тус компани төслийг хэрэгжүүлэхэд Россельхозбанкнаас зээл авахаар хэдийн тохиролцсон. “Урианхай” компани жилд 2 мянган тонн мах үйлдвэрлэлийн хүчин чадалтай. Монголоос их хэмжээний мах авахын тулд ажлын шинэ байр бий болгох, хүчин чадлаа нэмэгдүүлэх шаардлгатай. Юуны түрүүнд монголын тал Завхан аймагт буудайн үр, овъёос, үр тариа, малын тэжээл, хөдөө аж ахуйн техникийн сэлбэг хэрэгсэл нийлүүлэх асуудлыг шийдэх үүднээс Тувагийн хүнс хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн яам, “Тэлмэн дэлгэрэх” компанийн оролцоотой ажлын хэсэг байгуулах санал гаргасан юм. Хоёр тал түгшиж байгаа өөр нэг чухал асуудал байна. Эдийн засгийн харилцааг хөгжүүлэхийн тулд “Хандгайт-Боршоо” автомашины шалган нэвтрүүлэх цэгийн дэд бүтцийг цаашид шинэчлэх арга хэмжээ авах хэрэгтэй байна. Оросын Монголын холбогдох гэрээнд олон талын шалган нэвтрүүлэх цэгийн статусын тухай заасан байгаа. Тувагийн зүгээс шалган нэвтрүүлэх цэгийн дэд бүтцийг хөгжүүлэх үндсэн бүх арга хэмжээ авсан.
    Төв аймгийн Баянчандмань сумын оршин суугч Ц.Даваасамбуу Улаанбаатар хотод суугаа эгч Оюундэлгэр болон гэр бүлд нь ая дууны мэндчилгээ дэвшүүлэхийг хүсчээ. Ц.Даваасамбуугийн хүсэлтийг дуртаяа бүиелүүлье. Дуучин Жасмин “Ресничка” дуу дуулна.
   “Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлгээ үргэлжлүүлье. Эрдэнэт хотын иргэн Д.Ламсүрэн Оросын төмөр зам компани Улаанбаатарын төмөр зам компанитай хэрхэн хамтран ажиллаж байгаа талаар өгүүлэхийг хүсчээ. “Оросын төмөр зам” нээлттэй хувьцаат нийгэмлэг болон Монгол Улсын Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яам өнгөрсөн оны төгсгөлд төмөр замын тээврийг хөгжүүлэхэд хамтран ажиллах хууль зүй зохион байгуулалтын нөхцлийг боловсруулах протоколд гарын үсэг зурсан юм. Оросын компанийн төлөөлөгчид Улаанбаатар хотод айлчлах үеэр “Оросын төмөр зам” компанийн ерөнхийлөгч Владимир Якунин, Монгол Улсын Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яамны сайд Х.Баттулга нар баримт бичигт гарын үсэг зурсан юм. Оросын төмөр зам болон Улаанбаатар төмөр зам компани хамтран ажилласнаар монголын төмөр замын үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлж, хөдлөх бүрэлдэхүүний техникийн шинэчилнэ. Орчин үеийн технологи нэвтрүүлж, дамжин өнгөрөх ачаа тээвэрлэлтийг нэлээд нэмнэ. 
Хятадаас Европт, мөн Европоос Хятадад чингэлэгтэй ачаа хүргэх тээврийн хонгилын нэг хэсэг нь хэтдээ Монголын нутгаар дамжина. Шинжээчдийн тооцсоноор Ази Номхон далайн бүс нутаг болон Европын хооронд бараа эргэлтийн хэмжээ 600 тэрбум долларт хүрч, энэ урсгалын нэлээд хэсэг нь Монголын нутгаар дамжина. Стратеги төлөвлөгөөнд оросын төмөр замтай хамтран ажилласнаар Монгол улс зүүн хойд Азийн бүс нутагт байгаль-түүхий эдийн боломжоо хэрэгжүүлэхийн тулд “хойд маршрутаар” тэнгист тогтвортой гарна. Орос улс эсвэл Хойд Солонгосын боомтын зогсоолд Монгол улс оролцох боломжтой болно: Хамтын үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэхийн тулд гуравдагч орны түнштэй эдийн засгийн хувьд интеграцчлагдах нь орос, монголын төмөр замын компанийн түншлэлийн чухал онцлог юм. Япон, Өмнөд Солонгос, Герман зэрэг улс ачаа дамжуулан тээвэрлэх төсөлд оролцох саналыг Монголын удирдлагад тавьж байна.
    Одоо хөгжмийн завсарлага авцагаая. Дархан хотын Ш.Улааны хүсэлтээр “Премьер-министр” хамтлаг “Би чамтай хамт” дууг хүргэе.
    “Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлэг үргэлжилж байна. Буриадад 4-р сарын 10-11-нд Байгаль нуурт мөсөн доорх загас агнуурын нээлттэй дэлхийн аварга шалгаруулах уралдаан болж байна. Тэмцээн Усть-Баргузин тосгоны ойролцоо тэнгис-нуурын мөсөнд болно. Буриадад 5 дахь удаа болж байгаа өөрийн гэсэн онцлогтой загас агнуурын наадам орос улсын хил хязгаараас давлаа. Өнгөрсөн жил Монгол, Хятад, Швейцари, Герман зэрэг 90 баг уралдаанд оролцсон юм. Байгал нуурын мөсөн дээр нэгэн зэрэг 400 загасчин уралдаж, 3,5 мянга гаруй үзэгч тэднийг дэмжжээ. Энэ жил урьдын адил /нас, хүйс үл хамааран/ 4 хүний бүрэлдэхүүнтэй багууд тэмцээнд оролцож, үнэ бүхий шагнал хүртэнэ. Шагналд “Рено” автомашин, завьны мотор, жижиг цахилгаан станц зэрэг юм. Уралдааныг зохион байгуулагч, загас агнуурын хорхойтон Буриадын бизнес эрхлэгчид шагналын байг бэлтгэжээ. Тэмцээнийг сонирхох бүх хүн загасны шөл уух тул сэтгэл дундуур үлдэхгүй. Алгана, цурхай, салбарс, цулбуурт загаснаас гадна хадар, хилэм, байгаль нуурын хамгийн амттай омуль загас багтаж байна. Загас агнуурын спорт, аялал жуулчлалыг хөгжүүлэх үүднээс дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байна. Мөн Байгал нуурын зүүн эрэгт “Байгалийн зогсоол” аялал жуулчлалын бүсийг сурталчилах юм.
    “Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлэг дуусах дөхөж байна. Манай нэвтрүүлгийг интернетээр байнга сонсдог Ж.Наранцэцэгийн хүсэлтийг дуртаяа хүргэе. Б.Амархүү “Ма-Мария” дуу дуулна.
   “Манай шуудангийн хайрцаг нэвтрүүлэг” дууслаа. Эрхэм сонсогчид оо, бид та бүхэнд эрүүл энх, аз жаргал, амжилт хүсье. Та бүхэн бидэнд захидал бичээрэй. Бид та бүхний асуултанд дуртаяа хариулж, хөгжмийн захиалгыг тань биелүүлнэ. Эрхэм сонсогчид оо, дэлхийн улс төрийн үйл явдал, орос-монголын харилцааны талаарх мэдээ материал, мөн “Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлгийг манай www.ruvr.ru вэб хуудасны монгол хэл дээрх хуудаснаас уншина уу.

<сонсох>