Уралдааны зохион байгуулагчдын нэг нь Орос улс байна. Тэгэхлээр энэ уралдааныг дэлхийн уралдааныг зохион байгуулагчид удирдаад зогсохгүй, шинэ уралдааны зохион байгуулалтын түвшин нэрд гарсан “Дакар” уралдааны бүх стандартад нийцэх ёстой юм. Цагтаа Европ болон Азийг холбож байсан алдартай Торгоны замын ердөө өчүүхэн хэсэг нь юм. Харин богинохон зайтай гэж хэлэх аргагүй. Уралдаанд оролцогчид Оросын Татарстаны бүгд найрамдах улсын нийслэл Казаниаас Казахстаны тосгон, Туркменистаны нийслэл Ашхабад хүртэл 4500 км зам туулна. Эрт дээр үед торго дурдан, амттан, үнэт эдлэл ачсан жингийн цуваа дайрч өнгөрч байсан энэ зам элс, таагүй зочдоос хотыг хамгаалж байсан эртний цайзын дэргэдүүр өнгөрнө. Харин замын хугацаа нэлээд хорогджээ. 350 орчим хүчирхэг ачааны тэрэг, автомашинууд ердөө 8 өдөрт хэдэн зуун км зам туулна. Уралдаанд оролцох албан ёсны өргөдлийг дөрөвдүгээр сард авч эхлэх хэдий ч, алдарт “Дакар” уралдаанд түрүүлж, алдаршсан “КамАЗ-Мастер” багийн хэд хэдэн баг тамирчид уралдаанд оролцох хүсэлтэй байгаагаа хэдийн мэдэгджээ. Тэгээд ч “камазчүүдийн” дарга Семен Якубов “Торгоны зам-2009” төслийг тэргүүлж байна. “Хэдэн жилийн өмнө манай баг “Дакар” уралдаанд “КамАЗ” автомашинаар түрүүлж, дэлхий ертөнцийг гайхуулсан. Тэр үеээс хойш оросын тамирчид тэргүүн байр эзлэх нь хэвийн үзэгдэл болсон” гэж Семен Якубов ярьж байна. Тиймээс бид “Торгоны зам” нүд хужирлах, сонирхолтой уралдаан зохион байгуулж, дэлхий ертөнцийг өөр алхамаар дахин гайхшруулмаар байна. «Энэ уралдааныг бидний дуртай, нэрд гарсан “Дакар” уралдаанаас дутахгүй зохион байгуулахыг хүсч байна. Дэлхийн уралдааныг зохион байгуулагчидтай удаан хэлэлцэж, амжилттай өндөрлөсөн. Оросын автомашины спортын түүхэнд анх удаа “Дакарын” ивээлд уралдаан болох гэж байна. “Дакар” уралдааны түвшин дэлхийн уралдааны хамгийн өндөр түвшин бөгөөд үүнд оролцох нь нэр хүндтэй хэрэг юм. Тэгэхлээр “Дакар” нэрийн дор уралдааныг зохион байгуулна гэдэг спортын дурын багийн хувьд хамгийн өндөр амжилт юм. Бид ийм баг болсонд баяртай байна» гэж С.Якубов хэллээ. “Дакар” уралдааны төлөөлөгчид уралдааныг зохион байгуулах ажлын ихэнх хэсгийг үүрч байна. Тухайлбал аюулгүй байдлын бүх жишигт нийцсэн нарийн маршрутыг тогтоож, шүүх бүрэлдэхүүнийг тодорхойлно. Аюулгүй байдлын үүднээс уралдаанд мотоциклчид оролцохгүй гэж Якубов тодрууллаа. “Авто хөсгийн энэ төрөлд тамирчид хамгийн их бэртдэг тул эхний удаа бид үүнийг уралдаанд оруулахгүй байхаар шийдсэн” гэж тэр тэмдэглэв. Тэмцээн сайхан болж өнгөрвөл дараагийн удаа энэ төрлийн оруулна. “Торгоны зам” олон улсын автомашины анхны уралдаан 9-р сарын 5-нд Орос улсын Казань хотоос гараанаас гарч, Туркменистаны нийслэл Ашхабадад барианд орно. Уралдааны замын бартаа гараанаас аажмаар хүндэрч, сүүлийн 5 хоног хамгийн их саад бэрхшээлтэй байна.

<сонсох>