Оросын “Космос-2251” хиймэл дагуул, америкийн “Иридиум 33” хиймэл дагуул тойрог замд мөргөлдсөн юм. Хиймэл дагуулын хэлтэрхийг 3-р сарын 12-нд дэлхийн агаар мандалд хэдийн оржээ. Нөгөө хэсэг нь 3-р сарын 28-нд дэлхийд унана. Сантиметр орчим хэмжээтэй хэлтэрхий агаар мандалд эвдрэх тул хүмүүст аюулгүй. Дэлхий орчмын орон зайг хянадаг АНУ-ын стратегийн командлал энэ тухай мэдэгдэв. Дэлхийн сансрын түүхэнд ийм осол гарч байгаагүй тул багагүй шуугиан тарив. Сибирээс 800 км орчим өндөрт 2-р сарын 10-нд 2 хиймэл дагуул мөргөлджээ. Сансрын аппарат өнөө хүртэл зөвхөн сансрын хогтой мөргөлдөж байсан. Сансрын харилцаа холбооны “Иридиум” аппаратыг 1997 онд, оросын “Космос” цэргийн зориулалттай хиймэл дагуулыг 1993 онд хөөргөсөн бөгөөд хоёр жилийн дараа тойрог замын бүлэглэлийн бүрэлдэхүүнээс гаргажээ. Яагаад ийм осол гарсан. Цаашид ийм осол гарахаас сэргийлэхийн тулд юу хийх хэрэгтэй вэ? “Оросын дуу хоолой” радиогийн сурвалжлагч дэлхийн хамгийн нэрд гарсан сансрын нисэгчдийн нэг Георгий Гречкогоос үүнийг тодруулав: «Америкийн пуужингийн довтолгооноос хамгаалах систем муу ажилладаг болохыг харуулж байна. Тэд батлан хамгаалах үүднээс хиймэл дагуулыг ажигладаг. Оросын хиймэл дагуул 10 жил чулуу шиг нисч, удирдаагүй. Тэдний хиймэл дагуул хөдөлгөөнтэй. Тэд сайн ажигласан бол бага зэрэг хөдлөхөд мөргөлдөхгүй байх байсан. Тэгэхлээр амьд хиймэл дагуулаа ягаад алдсан, оросын “төмөртэй” мөргөлдүүлснийг америкчүүдээс асуух хэрэгтэй». Сансарт хөдөлгөөний хонгилыг тодорхойлох хэрэгтэй юм болов уу? Георгий Гречкогийн үзэж байгаагаар сансарт хэдийн хонгил бий болжээ. Сансрын аппаратыг дурын тойрог замд бус нарны, туйлын, зэрэгцээ тойрог замд гаргадаг. Хиймэл дагуулын зориулалтаас хамаараад бүх талд бус харин ижил тойрог замд гаргах ёстой. Нэг замд тухайн хиймэл дагуул хэрэггүй, нөгөөд хэрэгтэй байж болно. Хиймэл дагуулыг онгоц шиг цуваагаар тавьж болохгүй. Нисэх онгоцонд автоматаар тараах систем ажиллаж, нисэгч жолооддог. Хиймэл дагуулын тухайд автомат систем ажилладаг. Тэгэхлээр холбогдох газар хиймэл дагуулыг ажиглаж, баг зэрэг хөдөлгөөн хийх эсэх шийдвэр гаргах ёстой. Өнөө үед хүчтэй цахилгаан машин, дуран авай зэрэг байна. Тиймээс хиймэл дагуулын аюулгүй байдлын системийг хөгжүүлж, цаашид түүнийг ашиглаж, дэлхийг жижиг гаргаас хамгаалахад бэхжүүлнэ.

<сонсох>