“Russkie.org” вэб хуудаст Феофан Шестаковын “Төв Азийн Орос судлаачид” номын хэсгээс тавьсныг та бүхний анхааралд хүргэе. Юуны түрүүнд зохиолчийн талаар хэдэн үг хэлэе. Шестаков Феофан Викторович нь Алма-Ата хотод оршин суудаг, семиреченийн казак удмын хүн юм. Түүний өвөө Николай Шестаков эрдэмтэн Козлов, Роборовский нарын Төв Азид хийсэн аялалд нэг бус удаа оролцож байсан юм. Феофан Шестаков нь геологийн ухааны эрдэмтэн, гидрогеологи, ардын анагаах ухаан, экологийн сэдвээр олон тооны ном бичсэн зохиолч хүн. Зохиолч “Төв Азийн Орос судлаачид” номоо өвөг дээдэс болоод дунд, төв Азийг судалсан бүх орос хүнд зориулжээ. Тэд хэт халуун, тэсгим хүйтэн, элсэн шуурга, усаар гачигдах болон бусад бэрхшээлд сөгдөөгүй. Оросууд Азийн гүнд нэвтэрч, ойлгомжгүй, урьд үзээгүй, шинийг мэдэж, урагш хөдөлсөөр байлаа. Тэд онцгой үүрэг даалгавар биелүүлж байсан гэж хэлж болно. Дорно үл мэдэгдэх, нууц байдлаараа оросын эрдэмтдийг ямагт татаж байсан. Европ ямагт оросуудад ихэрхэг-дайсагнасан байдлаар ханддаг байсан. Европт оросууд “харь” хүмүүс байсан бөгөөд тэндхийн газрыг хэдийн судалж, хуваасан байлаа. Тиймээс өргөн уудам нутагтай Ази танин мэдэхүй, судалгааны асар том талбар болсон юм. Орос хүмүүс бүр 17-р зуунд Дундад, Төв Азид идэвхтэй очиж байсан. Худалдаа эрхэлдэг эсвэл худалдаачид ийнхүү аялдаг байсан юм. Ийнхүү аялахдаа шинэ ард түмэн, газар нутгийг судалж байсан нь гарцаагүй. 18-р зуунд Орос улс энэ бүс нутгийн харилцаа өргөжихийн хэрээр Азийн талаарх мэдлэг зузаарч байв. Орос офицер, цэргийнхэн Азийн газар нутгийг судлахад ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. Шинэ газар нутагт суурьшихад казак үндэстэн онцгой үүрэг гүйцэтгэснийг мартаж болохгүй. 19-р зууны эхний хагаст Азийг судалж, танин мэдэх үйлсэд шинэ шат эхэлсэн юм. Азийн сэдэв чухал болсон. Ертөнцийг хуваах үзэгдэл дуусч, “их гүрнүүд” хуучинсаг дангаар ноёрхогч гүрэн, уламжлалт нийгмийг хэдэн хэсэг болгоход энэ нийгэм бэлэн байсан тэр үед оросууд Дорныг зорих болсон гэх байр суурь байдаг. Орос улс эзэнт гүрнийхээ хэлийг тэлж байлаа. Британичүүд Энэтхэг, Афганистаныг тасар татаж, Герман Хятадыг эзлэн түрэмгийлж байснаас өөрөөр Орос улс хилээ тэлж байв. Оросууд Төв Азид нэвтэрсэн түүхийг судлахад нутгийн ард иргэдийг яргалж, хүчирхийлж, хоморголон устгасан ямарч мэдээлэл алга. Америк тивийн хүн амыг хурдан буу, өвчин эмгэг, согтууруулах ундаагаар хөнөөж, Африкийг зэрлэгээр эзэлж, нутгийн хүмүүсийг боолчилсон, англи, голландчууд азийн колониудад зэрлэгээр авирласан зэргийг санахад хангалттай. Орос улс сайн дураар нэгдсэн улсыг ивээлдээ авч, хамгаалж, цэргийн ширүүн эсэргүүцэл байгаагүй. Оросуудад нааштай ханддаг нь өнөө хир мэдрэгддэг. Хятад улс хоорондын гэрээ байгуулж, европын газар зүйчдэд нээлттэй болсны дараа Азийн газар нутгийг судлахад дорвитой түлхэц болсон юм. Эндхийн газар нутагт Оросын байр суурь бэхжсэн нь Азийн талаарх мэдээлэл нэмэгдэхэд нөлөөлсөн. Төв Азийг эрчимтэй судлахад өөр хүчин зүйл түлхэц болсон. Их хаан Константин Николаевичийн сурган хүмүүжүүлэгч, агуу газар зүйч Ф.П.Литкийн санаачилгаар 1845 онд 2010 онд 165 жилийн ой тохиох Оросын эзэн хааны газар зүйн нийгэмлэгийг байгуулсан билээ. Тус нийгэмлэг янз бүрийн бүс нутгийг эрдэм шинжилгээ газар зүйн хувьд судлахад дэмжлэг үзүүлэх зорилт тавьсан. 1867 онд Азийн чиглэлд Оренбургийн салбарыг нээжээ. 1850 оноос эхлэн тус нийгэмлэг дунд, төв Азийн орнуудад анхаарал хандуулах болжээ. Азийг судлах хэд хэдэн аялалаас Пржевальский, Потанин, Певцов нарын судалгааны ангийн аялал ялгардаг. Аялалын бэлтгэлийг базааж, хөрөнгө мөнгөөр тэтгэсэн хүмүүсийг эргэн дурсахгүй байж болохгүй. Оросын худалдаачин, үйлдвэрлэгчид судалгааны анги зорьсон хэргээ бүтээхэд хөрөнгө, мөнгөөр харамгүй тусалж байсан. Сибирийн ивээн тэтгэч И.М.Сибиряков, В.П.Сукачев, А.Н.Пахомова, Г.Л. Воротинцева, Д.Г.Сычев нарыг дурсах боломжтой. Орос улсыг тэлж, хүчирхэг болгох шаардлагатай гэж тэд үзэж байсан учраас ийнхүү тусалжээ. Аялал, судалгаа 19-р зууны турш үргэлжилсэн. Аялалын бүх мэдээлэл, үр дүнг ачаанд дардаггүй байсан нь Газар зүйн нийгэмлэгийн нэг чухал онцлог юм. Бүх мэдээллийг хэвлэн, нийтэлж байв. Орос улсад газар зүйн талаар хийсэн бүхнийг тоймолсон хэд хэдэн хэвлэмэл бүтээл байсан. Үүний зэрэгцээ тус нийгэмлэг олон тооны карт хэвлэж байв. Орос улсын газар зүй 19-р зууны 70-аад онд оргилдоо хүрсэн юм. Энэ үед оросын эрдэмтэд Монголын нутагт судалгаа шинжилгээ хийж эхэлсэн билээ. Эзэн хааны оросын газар зүйн нийгэмлэг 1970 онд Павлиновын удирдлаганд баруун Монголд экспидиц илгээсэн байна. Пржевальскийн удирдсан экспидиц Монголын өмнөд хэсэгт очжээ. Тус экспидиц Хөх нуурт очсон юм. Потанины ахалсан гурав дахь экспидиц 1876 онд Монголын баруун, хойд хэсэгт очсон юм. Пржевальский 1877 онд Лобнор очжээ. Пржевальский, Козлов, Роборовскийн шавь нар тэднээс хойш Азийн гүнд очиж байсан юм. Төв азийг танин мэдэхэд эрүүл мэнд, хамаг хүч тэнхээгээ зориулсан бүх хүнийг дурдах аргагүй. Тэдний үйлсийг үнэлэх аргагүй. Тэд Их үйлсэд хувь нэмэр оруулж, анхны хүмүүс байсан.

<сонсох>