Засгийн газрын тэргүүлэгчдийн хуралдааны үеэр төсөвт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцсэн юм. 2009 оны төсвийн нарийвчилсан төслийг энэ сарын төгсгөлд Төрийн Думд өргөн барина. Санхүүгийн хямарлын улмаас төсвийн орлого буурсантай холбогдуулан төсөвт өөрчлөлт оруулна. Төсвийг танах бус харин нэмж өөрчлөлт оруулах гэж байгаа нь гайхалтай байж болох юм. Эдийн засаг, нийгмийн салбарыг дэмжихэд чиглэсэн хямарлын эсрэг арга хэмжээг нэмэгдүүлэхийн тулд үүнийг хийж байна. Төсөвт нийгэмд чиглэсэн өөрчлөлт оруулах хэрэгтэй гэж ерөнхий сайд В.Путин онцлон тэмдэглэв. Тэр хэлэхдээ: «Манай үйл ажиллагаа бусад орны үйл ажиллагаанаас ямар нэг байдлаар ялгаатай гэвэл миний бодлоор нийгмийн салбарт өргөн хүрээтэй арга хэмжээ авч байгаа нь сайн тал юм. Учир нь бидний байгаа ийм нөхцөлд дэлхийн бараг бүх эдийн засгийн хувьд төр засгийн гол зорилт нь нийгмийн үүргийг биелүүлэхэд чиглэх ёстой. Нийгмийн ямар үүрэг вэ? Энэ нь тэтгэвэр, төсвиийн байгууллагын хөдөлмөр хөлс, тэтгэмж, эдийн засгийн өсөлтөд дэмжлэг үзүүлэх, худалдан авах эрэлтийг нэмэгдүүлэх, аж үйлдвэрлэлийн эрэлтийг дээшлүүлэх зэрэг байна» гэлээ. Эдийн засгийг дэмжих нэмэлт хөрөнгө хуваарилах боломжийг авч үзэж байна. Энэ нь юуны түрүүнд батлан хамгаалах аж үйлдвэрийн салбар, машин угсралт, тээвэр, хөдөө аж ахуй зэрэг салбарт хамаатай. Өнөөгийн нөхцөлд эдийн засгийн бодит салбар зарчмын ач холбогдолтой юм. Ажилгүй болсон хүмүүсийг ажлын байраар хангах, Тэтгэврийн сан, банкийг дэмжихтэй холбоотой хямарлын эсрэг хөтөлбөрийг мартаагүй. Засгийн газар төр засгийн урьд хүлээсэн үүргийг хадгалж, төсвийн хүрээнд зардлыг дахин хуваарилах зэргээр үйл ажиллагаагаа хязгаарлахгүй. Сангийн яамны санал болгосон өөрчлөлтөөр урьд жилүүдэд хуримтлагдсан Нөөцийн сангаас хөрөнгө ашиглахаар таамаглаж байна. Энэ тохиолдолд эдийн засгийн тухай ярих ч хэрэггүй гэж В.Путин цагтаа тэмдэглэж байсан билээ. Түүний хэлснээр “Эдийн засаг” эдийн засгийн уналтыг даван туулахад туслахгүй, харин эсрэгээр уналт улам гүнзгийрнэ.

<сонсох>