Дэлхийн эдийн засгийг өнөөгийн дүр төрхийг тэрчигт нь орхих бус харин урагш ахиулах ёстой. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев оросын телевизийн нэгдүгээр сувагт өгсөн ярилцлагадаа энэ тухай мэдэгдэв. Москвагийн тавьсан саналын гол агуулга нь олон улсын хяналтын механизм байгуулах шаардлагатай байгаа тухай юм. Нэг улсын санхүүгийн бэрхшээл дэлхий дахинаа цохилт болохгүй байх механизм шаардлагатай гэж Д.Медведев тодруулав. Нэг улсад их хэмжээний барьцаат зээл олгосны уршгаар “хүнд гинжин нөлөө” бий болголоо хэмээн ерөнхийлөгч ярьж байна. Тунгаан бодоогүй үйлдлийн үр дагавар дэлхийн эдийн засагт тэрчигт нөлөөллөө. Ийм үйл явдал дахин давтагдахаас сэргийлж дэлхийн санхүүгийн байдалд нөлөөлдөг орны макро эдийн засгийн үзүүлэлтэд хатуу хяналт тогтоох шаардлагатай байна гэдэгт Д.Медведев итгэлтэй байна. Үүнтэй холбоотойгоор нягтлан бодох бүртгэлийн аудитын шалгалт нэн чухал болохыг оросын удирдагч тэмдэглэсэн юм. Түүний үзэж байгаагаар энэ салбарт тодорхой, шударга дүрэм хэрэгтэй. Бие даасан бүлэг хөгжингүй орон бус бүх орны сонирхолд энэ механизм нийцэх ёстой. Д.Медведевийн хэлснээр олон улсын санхүүгийн байгууллагыг шинэчлэх хэрэгтэй байна. «Энэ удаагийн хямарал Олон улсын валютын сан, Дэлхийн банк, бусад олон улсын байгууллагын үйл ажиллагаа төгс бус болохыг харууллаа. Энэ үйл ажиллагааг эдийн засаг нь эрчимтэй хөгжиж байгаа улс орны эгнээнд саяхан багтсан улс орнуудын хувьд илүү шударга байхаар журамлах хэрэгтэй байна. Би Орос болон бусад орныг хэлж байна» гэж Д.Медведев хэллээ. Москвагийн санал болгож байгаа арга хэмжээ нь орчин үеийн санхүүгийн бүтэц байгуулахад чиглэсэн юм. Дайны дараах үеийн бус харин 21-р зуунд чиглэсэн бүтэц байгуулах шаардлагатай гэж Д.Медведев тэмдэглэв. Лондонд болон эдийн засаг хөгжсөн хорийн дээд хэмжээний уулзалтаар энэ саналыг дэмжинэ гэдэгт найдаж байгаагаа тэр илэрхийлэв. Д.Медведевийн үзэж байгаагаар дөрөвдүгээр сард болох 20-ийн дээд хэмжээний уулзалтаар үндсэн байр сууриа уялдуулж, боловсруулах ёстой. Цаашид шинжээч, сайд, яамдын түвшинд олон улсын хэд хэдэн шинэ конвенц боловсруулна. Одоо л үүнийг хийхгүй бол дэлхий ертөнц жил бүр биш юм гэхэд 10-15 жилд өнөөгийнх шиг хямаралтай зайлшгүй тулгарна гэдэгт Д.Медведев итгэлтэй байна.

<сонсох>