“Зимниада-2009” олон улсын өвлийн наадмын хүрээнд энэ арга хэмжээг жил тутам зохион байгуулдаг. Байгалийн бүс нутагт экологийн хөдөлгөөнийг дэмжихэд энэ уралдаан чиглэсэн гэж “Байгал-Дискавери” аялал жуулчлалын компанийн захирал Инга Колесова ярьж байна. Сонгодог марафоны зай 42 км 195 метр юм. Хагас марафоны зай нь 21 км байна. Нуурын зүүн эргийн Танхой тосгоноос тамирчид гараанаас гарч, баруун хэсгийн Листвянка тосгонд барианд орлоо. Марафон гүйлтэд нийт 46 хүн оролцжээ. Тэдний 17 нь Герман, Австри, АНУ, Польш, Нидерланд зэрэг улсын иргэн байна. Байгал цаг уурын хүнд нөхцөлд марафон гүйлт боллоо хэмээн тэмцээнийг зохион байгуулагч, аялал жуулчлалын компанийн захирал Инга Колесова ярьж байна. “Тэмцээний үеэр буриадын талаас маш хүчтэй салхи салхилсан. Марафон гүйлт эхлэхээс хоер хоногийн турш цас орж, гүйлтийн замыг тэрчигт нь хучсан юм. Тамирчдын өвдөг хүртэл цас орсон байлаа. Байгал нуурын дунд хэсэгт тамирчид нэлээд хүнд саадтай тулгарсан. Барианд орсон зарим хүн 2-3 км зам туулаад уралдаанаас гармаар санагдаж байсан” гэж ярьж байна. Замын эхний хагаст гүйлтийн тамирчид хунгар цасанд шигдсэн бол хоёрдугаар хагаст гөлгөр мөсөн дээр тэшүүрчний ур чадвар шаардаж байжээ. Уландаа хадаастай спорт шаахайтай хүмүүс замын хоёрдугаар хагасыг туулсан. Гэсэн ч, уралдаанд оролцсон хамгийн ахмад нь 61 настай, хамгийн залуу нь 14 настай бүх тамирчин гүйлтийн замаа дуустал нь туулсан байна. Марафон гүйлтийн эхний байранд Красноярскийн тамирчин Владимир Балынский шалгарчээ. Хоёрдугаар байрт Москвагийн тамирчин Евгений Горьков орсон байна. Харин гуравдугаар байрт Буриадын оршин суугч Салмон Будожапов шалгарчээ. “Байгал нуурын цэвэр усыг хадгалах” уриатай марафон гүйлт таван жилийн өмнө анх зохиогдсоноосоо хойш огт өөрчлөгдөөгүй юм. Одоо бүс нутагт экологийн байдал нэлээд сайжирсан ч, бид “Байгал нуурыг цэвэр байлгах уриагаа хэвээр үлдээсэн” гэж Инга Колесова тэмдэглэв. Энэ марафон гүйлтийн уралдаан өнгөрсөн жил “Павильон Букс” хэвлэлийн хувилбараар дэлхийн онц хүнд нөхцөлд болдог гүйлтийн шилдэг 30 тэмцээнд багтсан юм. Олон улсын үнэлгээнд багтсан оросын цорын ганц марафон гүйлтийн уралдаан билээ. “Зимниад-2009” хөтөлбөр нь гол арга хэмжээний нэг билээ.

<сонсох>