Манай хоер орны мэдээлэл, соелын нэгдсэн орон зай байгуулахад энэ төсөл чиглэж байна. “Дэлхийн шинэчлэл. Евразийн чиглэл” сэдэвт Москвад болсон дугуй ширээний уулзалтын үеэр энэ тухай зарлав. Европ, ТУХН-ийн услуудын орнууд, Балтын тэнгис орчмын орнууд, төв Ази, Ойрх Дорнодын орнууд дээд түвшинд харилцан ойлголцох арга зам хайж, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн төлөөлөгчид нэлээд нөхөрсөг хэвлэл мэдээллийн нийгэмлэгт амжилттай нэгдэж байна. Алс гадаад болон ТУХН-ийн бараг бүх орны мэргэжилтнүүдийг нэгтгэж байгаа Евразийн телевиз, радиогийн академи 10 гаруй жил бүтээлч санааг тэтгэж байна. Хамтын ажиллагааны нэг чиглэл нь “Евразийн ирээдүйн орон зай” нэртэй томоохон төсөл юм. Үүнийг Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев дэмжсэн байна. Евразийн телевиз, радиогийн Академийн гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Валерий Рузин энэ тухай мэдэгдлээ. “Энэ төсөл евразийн улс орнууд нийгэм, эдийн засгийн ерөнхий аюул заналыг устгаж, тогтворжуулах асуудлаар хамтын ажиллагааг өргөжүүлж, ирээдүйг тодорхойлох, мэдээлэл, хүмүүнлэг, уран бүтээлийн төсөлд хамтран ажиллах явдал юм. Одоо олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл дэлхийн эдийн засгийн хямаралтай холбоотой саад бэрхшээлийг даван туулах асуудлаар хүмүүст зөвлөх ёстой. Бид шинжлэх ухаан, соелын салбарт Орос, Казахстаны мэргэжилтнүүдийг татан оролцуулсан. Тус Академийн төлөвлөгөөнд орос-казахстаны “Соелын харилцаа” телевизийн суваг байгуулах уран бүтээлийн хамтарсан баг байгууллаа. Евразийн орон зайг хөгжүүлэх санаанд тулгуурлан телевизийн жүжгийн уралдаан тогтмол зохион явуулахаар төлөвлөж байна” гэж В.Рузин хэллээ. Орос-казахстаны хэвлэл мэдээллийн төсөл мэдээллийн нэгдсэн орон зай байгуулахад зохих хувь нэмэр оруулна гэдэгт Валерий Рузин итгэлтэй байна. Бусад орны түүх, соел, туршлага бүгдэд сонин шүү дээ. Янз бүрийн үндэстнүүд радио, телевизээр бие биенийхээ талаар илүү ихийг мэдэж, илүү ойр, хүлээцтэй болдог.

<сонсох>