Хятадын төр засгийн дээд байгууллага Бүх хятадын ардын төлөөлөгчдийн хурлын чуулган Бээжинд өндөрлөж, 3-р сарын 13-нд болсон хэвлэлийн бага хурлын үеэр БНХАУ-ын сайд Вэнь Зябао энэ тухай мэдэгдэв. Орос улс энэ болон бусад асуудалд Хятад улстай нэг байр суурьтай байна гэж манай тоймч Альберт Папоян тэмдэглэв. ШХАБ-ын гишүүн орнууд олон улсын терреризм, шашны хэт даврах үзэл, салан тусгаарлах үзэл, зэвсэг болон мансууруулах бодисыг хууль бусаар худалдах зэрэг асуудлыг шийдэхэд хамтран ажиллах естой. Миний бодож байгаагаар Орос, Хятад улсаас гадна Казахстан, Киргизстан, Тажикистан, Узбекистан зэрэг төв Азийн дөрвөн улс багтдаг ШХАБ-ын орнууд шинэ сорил, аюул заналын эсрэг хүссэн хэмжээнд тэмцэхгүй байна. Хүч чармайлтаа уялдуулахгүй байгаа юм болов уу. Төв Азид БНХАУ-ын хил дээр олон жилийн турш янз бүрийн зэвсэгт бүлэглэл байгуулагдаж, энэ бүс нутгийн улс төр, эдийн засгийн байдлыг тогтворжуулж байгаах хэрхэн тайлбарлах вэ.Хятаын засгийн газрын тэргүүн Вэнь Зябаогийн Бээжинд хийсэн хэвлэлийн бага хурлыг эргээд сонирхое. “ШХАБ-ын гишүүн бүх орон дэлхийн санхүүгийн хямарлын нөлөөг янз бүрийн хэмжээнд мэдэрсэн гэж түүний хэлсэн үгэнд бид анхаарал хандууллаа”. Түүний энэ байр суурийг оросын нэрд гарсан улс төрч, эдийн засагчид дэмжиж байна. Тухайлбал Оросын шинжлэх ухаан академийн дорно дахины хүрээлэнгийн орлогч захирал, Хятадын эдийн засаг болон нийгмийн судалгааны төвийн удирдагч Андрей Островский түүнтэй ижил байр суурьтай байна. Санхүүгийн хямарал Орос, Хятад улсыг гарцаагүй хөндсөн гэж Островский “Оросын дуу хоолой” радиод өгсөн ярилцлагадаа дурдсан юм. Гэхдээ янз бүрийн түвшинд. Хятадын хувьд фондын биржийн ханш унаж, бөс даавуу зэрэг үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний экспорт, ажиллах хүчин эрс буурсан. Хятадад сарын хугацаанд Бээжин, Шанхай, бусад хотод хөдөлмөрлөж байсан 20 сая цагаач- тариачин ажлын байргүй болжээ. Санхүүгийн хямарлын үр дагавар Орос улсад нэлээд хүнд туслаа. Юуны түрүүнд нефтийн үнэ буурсан явдал. Гэсэн ч ШХАБ-ын орнууд хамтын хүчээр Вашингтоны өмнөх засаг захиргааны хэрэгжүүлсэн эдийн засгийн үр нөлөөгүй бодлогоос үүдэлтэй дэлхийн санхүүгийн хямарлын үр дагаврыг даван туулна хэмээн найдах дорвитой үндэслэл байна. ШХАБ-ын орнууд эрчим хүчний нөөц зэрэг байгалийн баялагтай. “Манай газар зүйн байдал, ашигтай нөхцлийн ачаар бид саад бэрхшээлийг хамтран ажиллаж даван туулна” гэж БНХАУ-ын Төрийн зөвлөлийн сайд Вэнь Зябао Бээжинд болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн билээ.

<сонсох>