“Европыг төдий л төлөөлөхгүй” Умард Атлантын эвсэл буюу Европын аюулгүй байдлын байгууллага Францын ашиг сонирхолд нийцэхгүй байна. Францын ерөнхийлөгч Николя Саркози ийнхүү үзэж байна. Тэрээр “Францын тухай болон НАТО” сэдвээр Парис хотын цэргийн сургуульд илтгэл тавьсан юм. Франц эвслийн улс төрийн төдийгүй цэргийн байгууллагын гишүүн байгаасай гэж Саркози хүсч байна. Франц улс цэргийн байгууллагаас 1966 оны 7-р сарын 1-нд гарсныг сануулъяа. Тэр үед улс орныг Шарль де Голль тэргүүлж байсан юм. Тухайн үед далайн чанадаас улс орны гадаад бодлогын чиглэлийг зааварлаж байсныг генерал тэвчээгүй. Атлантын далайгаас Уралын нуруу хүртэл европ нэгдэхийг Де Голль хүсч байсан. Тэр үед би Парис хотноо Москвагийн радио, телевизийн тусгай сурвалжлагчаар ажиллаж байсан юм. НАТО-ийн анги нэгтгэл Булоны ойгоос гарч байсныг, францчууд ерөнхийлөгчийнхөө шийдвэрээр бахархаж байсныг би санаж байна. Хожим Франц улс НАТО-ийн цэргийн бус улс төрийн оролцогч болсон. Парис шийдвэр гаргаж байгаа газар байх ёстой болохоос хэзээ мэдээлэл өгөхийг хүлээх ёсгүй гэж францын өнөөгийн ерөнхийлөгч Саркози үзэж байна. Франц улс НАТО-д элсэхдээ бие даасан цөмийн хэрэгслээ хадгалах ёстой. Парис НАТО-ийн цэргийн байгууллагын хүрээнд францын зэвсэгт хүчнийг илгээх эсэхээ өөрөө шийдэх эрхтэй байна. Франц улс америкийн Виржиня муж улс, Лиссабон дахь НАТО-д цэргийн чухал алба хаших бодолтой байна. Саркози өөрийн шийдвэрээ бие даасан сонголт, АНУ-аас хараат бус европын зэвсэгт хүчин байгуулах эрт дээр хүссэн зорилтоо хэрэгжүүлэх алхам гэж үзэж байна. Оросын улс төрийн судалгааны хүрээлэнгийн захирал Сергей Марков Францын ерөнхийлөгчийн шийдвэрийн тухай хэлэхдээ: «Франц улс НАТО-ын цэргийн байгууллагад элсэвэл гайхалтай нь Орос улсад ашигтай хэмээн Сергей Марков ярьж байна. “Хүйтэн дайны үзэл санаагаар” бус үр нөлөөтэй хамтран ажиллах байр сууринаас НАТО-Москвагийн харилцааг тогтоохын тулд Орос улстай сайн харилцаа тогтооход чиглэсэн тэр хүчин эвсэл дотор хүчирхэгжих нь гарцаагүй гэж шинжээч төгсгөлд нь тэмдэглэж байна» гэлээ. Оросын олон шинжээч францын ерөнхийлөгчийн өөр нэг чухал зүйлийг тэмдэглэж байгааг хэлэе. Тэдний үзэж байгаагаар Парис НАТО-ийн цэргийн байгууллагад буцаж орснооор Гүрж улсыг Умард Атлантын эвсэлд татан оролцуулах санаатай НАТО-ийн зарим улс, Вашингтоны төлөвлөгөөнд саад болно. Герман улс энэ байр суурийг эсэргүүцэж байсан бол одоо Франц улс нэмэгдэж байна. Тэгэхлээр америкчүүд санаагаа амьдралд хэрэгжүүлэхэд улам төвөгтэй болно.

<сонсох>