Орчин цагийн амьдралын амаргүй түүний дотор эдийн засгийн хямрал гарсан нөхцөлд залуучуудыг дасгах нь төр шашны нэгдлүүдтэй хамтран шийдвэрлэх нэн чухал зорилтын нэг гэж Оросын ерөнхийлөгч Д.Медведев Төрийн зөвлөлийн тэргүүлэгчид ба шашны байгууллагуудтай хамтран ажиллах зөвлөлийн Тулад болсон хамтрасан хуралдаан дээр мэдэгдлээ. Дмитрий Медведев хэлэхдээ: «Манай орны шашны байгууллагууд төр улстай хамтран сэтгэл унах болон нийгэмд гутрангүй санал тархахаас сэрэмжлэхийн тулд их зүйл хийж мэднэ. Залуучууд өөрсддөө болон төрийн боломжид итгэх ёстой. Залуучуудыг амьдралын амаргүй нөхцөлд дасгах нь бидний урьтлалын нэг» гэж Д.Медведев онцлон тэмдэглэв. Эдийн засгийн хямрал ажилгүйдлийг гааруулж, залуу мэргэжилтэн ажил олоход зохисгүй нөлөөлж, материаллаг аж байдлы нь доройтуулж байгааг ерөнхийлөгч тэмдэглэв. Эцэст залуучуудын орчин гэмт хэргийг гааруулж мэднэ. Бид хэт даврагчдын ажиллагааг хатуу няцааж, хөнөөлт үзэгдэлтэй шийдвэртэй тэмцэх ёстой. Төр залуу гэрлэгсэдийн сайн сайхан байдлын төлөө анхаарал халамж тавих ёстой гэж ерөнхийлөгч үзэж байна. Эвсэг гэр бүл бол хүүхдийг хүмүүжүүлэх зуй ёсны таатай орчин бөгөөд хүүхэд төрөлтийг нэмэгдүүлэх гол болзолын нэг юм. Эдгээр нь оросын төрийн хувьд нэн чухал зорилт билээ. Хуралдаанд оролцсон Оросын иудей шажинтнуудын хамба Берл Лазар хэлсэн үгэндээ оросын нийгэмд шашин дундын зөвшлийг бэхжүүлж байгаад нь Москвагийн ба Бүх оросын сум хийдийн тэргүүн хамба Кириллд талархал илэрхийлэв. Дэлхийд хямрал гарсан нөхцөлд шашин дундын эвлэрэлийг бэхжүүлэх зорилгоор онцгой хүчин чармайлт гаргаж,төр шашны байгууллагууд мөр зэрэгцэн ажиллах ёстой. Оросын амьдралыг сайн сайхан болгоход залуучуудыг хамруулж оролцуулах нь хойшлуулашгүй зорилт гэж тэргүүн хамба Кирилл тухайн үед хэлсэн билээ. Сурган хүмүүжүүлэгчид тухайлбал багш болон армии хөдөлмөрийн хамт олны ах хүмүүсийн амьдралын үлгэр жишээ залуучуудын хүмүүжлэлийн гол зүйл хэмээн тэрээр үзэж байна. Үе үеийн эв нэгдлийг бэхжүүлэх хэрэгтэй. Энэ нь оросын эв нэгдлийн баталгаа мөн гэж тэргүүн хамба Кирилл хэллээ. Бүтээлч идэвхжлийн үндсэн дээр залуучуудын уран чадварыг илрүүлэх нөхцөлийг бүрдүүлэх нь нэн чухал зорилт гэж ерөнхийлөгч Д.Медведев уулзалтын шувтаргаар тэмдэглэн хэллээ. Залуучууд боловсролтой болж, эрдэм шинжилгээний ажил хийж, улс орныхоо шитнэчлэлд идэвхтэй оролцох ёстой. Тэд сонирхолтой чухал үйл ажилд оролцсноороо ёс суртахууны хүч чадалтай болж, аж байдлаа сайжруулна гэж ерөнхийлөгч Д.Медведев хэллээ.

<сонсох>