Хямаралтай тэмцэх оросын багц арга хэмжээ бусад орныхоос илүү өргөн хүрээтэй байна гэж ерөнхий сайд В.Путин сибирийн Новокузнецк хотын уурхайчидтай уулзах үеэрээ мэдэгдэв. Оросын ерөнхий сайд В.Путин холбооны сибирийн тойрогт ажлын айлчлал хийж байна. Тэрээр Новокузнецк хотноо хэдэн үйлдвэрт очиж,хөдөлмерийн хамт олонтой уулзаж, засгийн газрын бүс нутгийн хөгжлийн комиссын хуралдаан хийлгэв. Чухам энд ажлын айлчлал хийж байгаа нь тохиолдлын хэрэг бишээ. Новокузнецк бол Баруун Сибирийн төдийгүй бүх Оросын нуурс олборлолт, төмөрлөгийн аж үйлдвэрийн нэн чухал төв юм. Хямрал нуурс, төмөрлөгийн салбаруудад зохисгүй нөлөөлөв. Путины хөндөж ярьсан хямралтай тэмцэх засгийн газрын хөтөлбөр энд сонирхолыг их татав. Путин Сибирьт хийж буй айлчлалаа Новокузнецкийн дүүрэгт уурхайд очиж, уурхайчдын өмнө үг хэлж эхлэв. Оросын шинэ түүхэнд уурхайчид ашиг сонирхолоо шийдвэртэй хамгаалж буй нийгмитйн идэвхтэй хэсэг болсон. Хямралын уршгийг арилгах зорилгоор өөрий нь хийж буй ажил ба нийгмийн бодлогыг тэдний өмнө хөндеж ярих нь эрэлхэг зоригийн шинж тэмдэг биш байвал бодлого нь зөв гэдэгт итгэж байгаагийн илэрэл юм. Энэ онд засгийн газар нийгмийн өмнө авсан үүргээ биелүүлж төсвийн зарлагаа багасгахгүй гэж Путин уурхайчдад хэллээ. Үүнд урьдын жилүүдэд бий болсон нөөц сангаас бараг 3 триллион рубль гаргах юм. В. Путин хэлэхдээ: «Нийгмийн үүргийн тухайд гэвэл Орос үүнд гаргах хөрөнгөө багасгах байтугай нэмэгдүүлнэ. Дэлхийн бусад орныг бодоход хямралтай тэмцэх оросын багц арга хэмжээ илүү өргөн хүрээтэй. Хөгжингүй орнуудаас Япон хямралтай тэмцэх арга хэмжээнүүдэд бусдаас илүү ДНБ-нийхээ барагцаалбал 2 хувийг гаргав. Манай засгийн газраас авч буй арга хэмжээнүүдэд зарцуулах хөрөнгө ДНБ-ний 4,5 хувь эзлэнэ. Төв банкны банкны системийг дэмжих хүчин чармайлтыг нэмвэл хямралтай тэмцэх багц арга хэмжээ ДНБ-ний 12 хувь болно. Дэлхийн нэг ч улсаас ийм хэмжээний хөрөнгө гаргаагүй» гэлээ. Новокузнецк нийслэлтэй Кузбасст хуучин эвдэрч нурахад тулсан орон сууцны хэмжээ оросын дундаж үзүүлэлтээс хоёр дахин илүү байна. Энэ онд барилга байгуулалтад 800 тэрбум рубль чиглүүлэх тухай Путин уурхайчдад мэдээлэв. Кузбасс ашиглах хугацаа нь хэдийнэ дууссан орон сууцны байшингуудаас хүмүүсийг нүүлгэх засгийн газрын хөтөлбөрийн дагуу 6 мянга гаруй айлд орон сууц өгөх юм. Оросын эдийн засагт таатай жилүүдэд хуримтласан хөрөнгийг төр хэмнэж тодорхой зорилгоор зацуулна гэж ерөнхий сайд ажилчдад тайлбарлан хэллээ. Засгийн газар төмөрлөг худалдаж авалгүй улс орныхоо төмөрлөг хэрэглэх салбар, тухайлбал автомашины үйлдвэрлэлийг хөгжүүлнэ гэж В.Путин хэллээ. \

<сонсох>