Гадаад хэргийн сайд Сергей Лавров болон Ян Цечи нар утсаар ярисны дараа энэ тухай мэдэгдэв. Орос, Хятадын өмнөөс зүүн хойд Азийн байдлыг хэлэлцэх үед Солонгосын хойгийн байдал хурцадсанд түгшиж байгаагаа илэрхийлсэн юм. Хоёр орны сайд нар холбогдох улсуудыг тэвчээртэй, тайван, энэ бүс нутгийн тогтвортой байдал, аюулгүй байдлыг тасалдуулах дурын үйлдлээс татгалзахыг уриалсан юм. Орос, Хятад улс яриа хэлэлцээ, зөвлөлгөөн хийх замаар маргаантай бүх асуудлыг тайван, зөвхөн улс төр-дипломат арга хэрэгслээр шийдэхийн төлөө байна. Солонгосын хойгийн байдал сүүлийн өдрүүдэд хурцадлаа. Солонгосын ардын армийн ерөнхий Жанжин штабын дарга 3-р сарын 9-нд “Ки ризолв” болон “Фоул игл” америк-өмнөд солонгосын цэргийн сургуулилт эхэлсэнтэй холбогдуулан нэлээд ширүүн мэдэгдэл хийсэн юм. Сөүлийн мэдээлснээр цэргийн сургуулилтад өмнөд Солонгосын 50 мянган цэргийн албан хаагч, америкийн 26 мянган цэрэг оролцсон байна. БНАСАУ энэ сургуулилтыг дайнд бэлтгэж байгаа хэмээн үзэж байлдааны бэлэн байдал зарлажээ. Пхеньян цэргийн сургуулилтыг эрс шүүмжилснээс гадна Вашингтон, Сөүлийн үзэж байгаагаар цөмийн цэнэгт хошуугаар тоноглосон, цэргийн зорилгод ашиглаж болох пуужингийн тусламжтайгаар зохиомол хиймэл дагуулыг Дэлхийгээс хөөргөх бодолтой байгаагаа анхааруулсан билээ. Өдөөн хатгасан хоосон үг яриа өрнөсөөр байна. Энэ хиймэл дагуулыг хөөргөсөн даруйд шууд устгах төлөвлөгөөг зарим оронд хэлэлцэж байгаа, мөн Пхеньян ийм алхамын хариуд өшөө авна хэмээн анхааруулсан нь ихээхэн түгшээж байна. Тэсрэх аюултай зөрчил мөргөлдөөн хөнөөлт үр дагавартай байж болно. Үүнийг харгалзан Орос, Хятад улс татан оролцуулсан бүх улс орныг дайсагнасан үг яриагаа зогсоож, энэ бүс нутагт хурцадмал байдлыг гүнзгийрүүлэх дурын ажлаас татгалзахыг уриаллаа. Орос, Хятад улс Солонгосын хойгийн байдал амаргүй байгаатай холбогдуулан цаашид үйл явдал хэрхэн өрнөхийг анхааралтай ажиж, сонирхогч бүх талуудтай үйл ажиллагаагаа уялдуулж, нягт холбоотой байхыг бодож байна. Оросын шинжлэх ухаан академийн Дорно дахины судлалын Хүрээлэнгийн Солонгосын хойгийн асуудал эрхэлсэн оросын шинжээч, шинжлэх ухааны доктор Александр Воронцов ийнхүү ярьж байна: «Барак Обамын тэргүүлсэн АНУ-ын засаг захиргаа Цагаан ордонд ирсэнтэй холбогдуулан Вашингтоны шинэ засаг захиргаа Солонгосын хойгийн цөмийн асуудлыг зохицуулах зургаан талын яриа хэлэлцээ, АНУ болон БНАСАУ-ын хооронд хоёр талын яриа харилцааг хэвийн болгоход шинэ түлхэц болно гэж үзэж байна. АНУ-ын өнөөгийн ерөнхийлөгч Барак Обама сонгуулийн өмнөх кампанит ажлын үеэр Пхеньянтай шууд холбоо, яриа хэлэлцээг хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлсэн билээ. Харамсалтай нь энэ сайн сайхан бодол хараахан амьдралд хэрэгжээгүй байна. Солонгосын хойт сүүлд болсон үйл явдал үүнийг баталж байна».

<сонсох>