Дэлхийд эдийн засгийн хямрал гарсан ч Орос улс дэлхийн санхүүгийн төвийг Москвад байгуулах саналаас татгалзахгүй гэж ерөнхийлөгч Д.Медведев өөрий нь блогийг сонирхогчдод хандан мэдэгдлээ. Тэрээр энэ удаа хэлсэн үгэндээ гол төлөв төрийн тэргүүний хувьд анхны жил хийсэн ажлаа дүгнэв. Одоогоос нэг жилийн өмнө өөртөд нь саналаа өгч ерөнхийлөгчээр сонгосон хүмүүст Оросын удирдагч талархал илэрхийлэв. Медведев нэг жилийн дотор улс оронд тулгарсан асуудлуудыг дурдаад биелүүлэх зорилтуудын тухай өгүүлэв. Эдийн засгийн хямрал оросын бүх оршин суугчийн төлөвлөгөөг өөрчлөхөд нөлөөлснийг ерөнхийлөгч хүлээн зөвшөөрөв. Гэвч саад бэрхшээл гарсан боловч манай орон урагш ахиж байна. Тухайлбал Медведев өнгөрсөн оны сүүлээр өөрий нь тавьсан дэлхийн санхүүгийн төвийг Москвад байгуулах зорилтыг дурдав. Тэр хэлэхдээ: «Эдүүгээ мөн зорилт эн түрүүнд гараагүй боловч түүнээс татгалзах гээгүй. Дэлхийн валютын хямрал болон доллар, санхүүгийн зах зээлүүдийн тойрны байдал, дэлхийн санхуугийн байгууллагуудын ажиллагаа дэлхийн санхүүгийн шинэ сүлжээг байгуулах шаардлага тавьсан» гэж Оросын ерөнхийлөгч хэллээ. Рубль дэлхийн нэгэн нөөц валют болох боломжтой хэвээр байна гэж Д.Медведев тэмдэглэн хэллээ. Төр нийгмийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээс татгалзахгүй. Тэдгээрийн санхүүжүүлэлтийг биеэчлэн ажиглана гэж ерөнхийлөгч амлав. Төрөлтийг дэмжих, нас баралтыг багасгах арга хэмжээг эн түрүүнд тавих хэрэгтэй гэж Медведев үзэж байна. Засгийн газар 2 дахь болон дараачийн хүүхэд төрөхөд олгох «эхийн капитал» гэгчийг орон сууцны барьцаат зээлийг буцааж төлөхөд хэрэглэхийг зөвшөөрснийг ерөнхийлөгч дурдав. Эдүүгээ Оросын тэтгэврийн сангаас эхийн капитал гэгчийг авч энэ зорилгоор хэрэглэх зөвшөөрлийн бараг сая бичиг өгөөд байна. Мөн арга хэмжээ өнөр гэр бүлүүдийг дэмжиж орон сууц худалдан авахад туслана. Түүнчлэн төрөөс зүрх, өмөн уу өвчнөөс болж нас барах хэрэг явдлыг багасгах эмнэлгийн хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх юм. Хямрал гарсан нөхцөлд барилгын цогцолборыг хөгжүүлэх боломжийг хэвээр хадгалах нь чухал гэж ерөнхийлөгч үзэж байна. Тоот технологийг хөгжүүлэх хөтөлбөрийг цаашид үргэлжлүүлж интернетийг хэрэглэх боломжийг өргөжүүлнэ. Эд бүхэн нэмэлт боломж бий болгож, ажлын шинэ шинэ орон тоог нээнэ гэдэгт Д.Медведев итгэж байна.

<сонсох>