Орос Улсад авилгалтай хийх тэмцэл, хямралын эсрэг үйл ажиллагааны гол зорилтынн нэг болж байна гэж ерөнхийлөгч Д.Мэдведев төрийн тэргүүний дэргэдэх авилгалтай тэмцэх зөвлөлийн хуралдаан дээр мэдээлэв. Өнөөгийн ерөнхийлөгч энэ шившигт үзэгдэлтэй хийх тэмцлийг сонгуулийн өмнөх кампанит ажиллагааныхаа явцад ч хараанаасаа салгаагүй юм. Авилгалтай тэмцэх төлөвлөгөөг өнгөрсен оны зун батлав. Д.Медведев энэ төлөвлөгөөг санаачилсан билээ. Хямрал гарсан нөхцөлд авилгалтай хийх тэмцлийг чангатгах шаардлага гарсан гэж ерөнхийлөгч тэмдэглээд «Хямралт үед ямар нэг зүйлд анхаарал тавихгүй байж болох байх. Гэвч авилгалын асуудал хамгийн хурц эмзэг асуудал боллоо. Улс орны эдийн засаг хүнд байдалд орсон үед үүгээр завшихийг оролдсон этгээдийг төрийн албан тушаалаас хөөж огцоруулах хэрэгтэй. Төрийн ийм албан хаагчийг тэр даруй огцоруулах нь чухал гэж Д.Медведев онцлон тэмдэглэв. Төрийн албан хаагч орлогоо мэдээлэх нь авилгалтай үр бүтээлтэй тэмцэх арга хэмжээний нэг гэж Д.Медведев үзэж байна. Ерөнхийлөгч өөрөө энэ талаар түшмэдэд үлгэр жишээ болох бодолтой байна. «Бугд, түүний дотор ерөнхийлөгч орлогоо мэдээлэх ёстой гэж үзэж байна. Ерөнхийлөгч төрийн алба хааж буй бусад иргэдийн нэгэн адил жил бүр хөрөнгө орлогын мэдүүлгээ өгөх ёстой. Ерөнхийлөгчийн жил жилийн тайлан төрийн албан хаагчдыг зохих хууль тогтоомжийг даган мөрдөж биелүүлэхэд ямар нэг хэмжээгээр зоригжуулах бололтой гэж Медведев хэллээ. Албан хаагчдын ёс зүйд нийцэх шаардлагыг биелүүлэх асуудал эрхлэсэн комисс авилгалтай хийх тэмцэлд зохих үүрэг гүйцэтгэнэ. Энэ комисстэй хамтран ажиллахаас татгалзсан түшмэлийг төрийн албан тушаалаас огцоруулна. Түүнчлэн өнөөгийн бүх хууль, тогтомжийн баримт бичгийг авилгалтай тэмцэх үүднээс магадлан шинжлэх нь нэн чухал зорилт юм. Интернет ч Орост авилгалтай хийх тэмцэлд туслана. Ерөнхийлөгч төрийн ба улсын мэдэлд хураагдсан эд хөрөнгийг интернетээр худалдахыг санал болгов. Ийм арга хэмжээ худалдааг ил тод болгож хууль бүс зальт ажиллагаа явуулах боломжийг аль болохоор багасгах юм. Ер нь инновацийн технологийг төрийн удирдлагын системд нэвтрүүлэх нь хууль бүс ажиллагаа явуулдаг түшмэдийн байдлыг хүндрүүлнэ.

<сонсох>